A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 388

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын авто бааз" улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 2 дахь заалтын ""Засгийн газрын автобааз" улсын төсөвт үйлдвэрийн газрыг" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН