- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №33 2022.11.22/

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/661
Алтай хот
ЦАГИЙН ХУВААРь ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрын үйл ажиллагаа явуулах эхлэх, хаах цагийн хуваарийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Тогтоосон цагийн хуваарийг мөрдүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар (Н.Сумъяабазар), Цагдаагийн газар (Н.Мэндбаяр), сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Ц.Эрдэнэбат)-т даалгасугай.
5.Тус захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн "Цагийн хуваарь батлах тухай" А/02, мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/337 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА О.АМГАЛАНБААТАР

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/199
ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
2.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Цагдаагийн газар (Н.Мэндбаяр), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Ч.Хандмаа), Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (Л.Хаш-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Цагийн хуваарь шинэчлэн тогтоох тухай" А/661 дүгээр захирамж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА О.АМГАЛАНБААТАР
Текст томруулах
A
A
A
