- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 314
Улаанбаатар хот
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 34.1, 34.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл (2022-2027)"-ийг 1 дүгээр хавсралт, "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ (2022-2030 он)"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасны дагуу соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаадын болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт, салбарын болон аймаг, нийслэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган төрийн бус, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний холбогдох байгууллагууд болон иргэдийг татан оролцуулж, батлагдсан төсвийн багцын дүнд багтаан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын сайд Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A