A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТӨВ, ЗҮҮН, ӨМНӨД БҮСИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФЫГ ИНДЕКСЖҮҮЛЖ, ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №33 2022.11.22/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 504

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Төв, Зүүн, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 94, 110 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Дугаар 632

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Төв, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг 1 дүгээр хавсралтаар, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Баталсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 94, 98, 110, 114, 115 дугаар тогтоолууд, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 504, 505, 510, 511 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО