A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • МОНГОЛ-ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГ "УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ"-ЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФЫГ ИНДЕКСЖҮҮЛЖ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №33 2022.11.22/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 513

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хэлэлцээрийн 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, түгээх сүлжээнд холбогдсон төсвийн байгууллагад борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" (Х.Хэрлэн)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Дугаар 635

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг 1 дүгээр хавсралтаар, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Баталсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" (Х.Хэрлэн)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 119 дүгээр тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 507, 513 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО