- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 401
Улаанбаатар хот
ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 20.3.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор баталсан "Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-ын дагуу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, "Бразил-2021" Дифлимпийн зуны XIV наадамд амжилттай оролцож медаль хүртсэн, шатрын төрлөөр олон улсын шатрын холбооны их мастер цол хүртсэн хавсралтад заасан нэр бүхий 46 (дөчин зургаан) тамирчин, түүний дасгалжуулагчид мөнгөн шагнал олгосугай.
2. Мөнгөн шагналд шаардагдах 442,010,000.0 (дөрвөн зуун дөчин хоёр сая арван мянган) төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны 2022 оны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг Биеийн тамир, спортын улсын хороо (Д.Жаргалсайхан)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
