- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮЛХҮҮР ҮГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 410
Улаанбаатар хот
ТҮЛХҮҮР ҮГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад зочлох жилийг зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд "Welcome to Mongolia" түлхүүр үгийг хэрэглэхээр тогтсугай.
2. "Welcome to Mongolia" түлхүүр үгийг илэрхийлэх загварыг хавсралт ёсоор баталсугай.
3. Энэ тогтоолд заасан түлхүүр үг, түүний загварыг Монгол Улсад зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд хэрэглэж, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэн, хэрэгжилтийн явцыг улирал тутам танилцуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын сайд Ч.НОМИН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 433
Улаанбаатар хот
ТҮЛХҮҮР ҮГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд "Go Mongolia" түлхүүр үгийг, түүнийг дагалдах "Always. Moving" үгийг хэрэглэхээр тогтсугай.
2.Түлхүүр үгийг илэрхийлэх загварыг хавсралт ёсоор баталсугай.
3.Түлхүүр үгийг Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хэрэглэж, олон улсад таниулах ажлыг зохион байгуулан, хэрэгжилтийн явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нарт даалгасугай.
4.Түлхүүр үгийг 2024 оноос хэрэглэж эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг 2023 онд багтаан хангаж, бэлтгэл ажилд шаардагдах зардлыг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт үүрэг болгосугай.
5.Түлхүүр үгийг Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хэрэглэж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн холбогдох байгууллагад үүрэг болгосугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аялал жуулчлалын гадаад сурталчилгааны уриа үг батлах тухай" Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоол, "Түлхүүр үг батлах тухай" Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 410 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
