A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх/, /ЗХХАЭ №34 2022.12.01/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/430

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 4.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмыг нэгдүгээр, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтанд тус тус үүрэг болгосугай.

2.1.Журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтныг арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/, Боловсролын үнэлгээний төв /Л.Ганбат/, аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн боловсролын газрын дарга нарт;

2.2.Журмыг байгууллагын албан хаагч, багш нарт танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг холбогдох удирдамж, аргачлалын дагуу чанартай зохион байгуулж байхыг цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт.

3.Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ч.Энх-Амгалан/-т даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам батлах тухай" А/293 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН