- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн /цаашид багш гэх/ ажлыг үнэлэх, дүгнэхтэй холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Багшийн ажлыг суралцагчийн хөгжил, хамгааллын үр дүн болон хүчин төгөлдөр мөрдөж буй багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын гүйцэтгэл, үр дүнгээр үнэлж дүгнэнэ.
1.3. Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх үйл ажиллагаа /цаашид "багшийн ажлын үнэлгээ" гэх/-ны зорилго нь багшийн ажлын чанар, сургалтын үр дүнг үнэлж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлээ удирдах, хариуцлагатай хандах соёлыг төлөвшүүлэх, улмаар сургалтын чанарыг сайжруулахад оршино.
1.4. Багшийн ажлын үнэлгээний үр дүн нь багшид улирлын мөнгөн урамшуулал олгох үндэслэл болно.
1.5. Багшийн ажлын үнэлгээг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 4.4.2-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу Боловсролын үнэлгээний байгууллага хариуцан зохион байгуулна.
Хоёр. Багшийн ажлын үнэлгээг зохион байгуулахад баримтлах зарчим
2.1. Багшийн ажлын үнэлгээг зохион байгуулахад доор дурдсан зарчмыг баримтална.
2.1.1. Ил тод, шударга, бодитой байх;
2.1.2. Үр дүн, нотолгоонд суурилсан байх;
2.1.3. Хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх;
2.1.4. Багшийн нэр хүндийг хүндэтгэсэн байх;
2.1.5. Багшийн өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг дэмжсэн байх;
2.1.6. Нээлттэй, үнэлгээний олон арга хэлбэрийг хослуулсан байх.
Гурав. Багшийн ажлын үнэлгээний зохион байгуулалт
3.1. Багшийн ажлыг үнэлгээг энэхүү журмын 1.5-д заасан байгууллага хөндлөнгийн болон өөрийн үнэлгээний аргыг хослуулан аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтэс /цаашид "боловсролын газар, хэлтэс" гэх/, ерөнхий боловсролын сургуулийн оролцоог ханган зохион байгуулна.
3.2. Багшийн ажлыг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.4.2-д заасан үр дүнгийн үндсэн шалгуурын дагуу доор дурдсан үнэлгээний арга хэрэгслийг ашиглан нийт 100 хүртэлх оноогоор үнэлнэ.
Үр дүнгийн үндсэн шалгуур |
Авбал зохих оноо |
Үнэлгээний арга хэрэгсэл |
|
1 |
Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн |
45 |
|
2 |
Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн |
20 |
|
3 |
Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн |
30 |
|
4 |
Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр |
5 |
|
3.3.2. тухайн жилд зохион байгуулах багшийн ажлын үнэлгээний арга хэрэгслийг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.4.2-т заасан шалгуур үзүүлэлт, сургалтын хөтөлбөр, багшийн ёс зүйн дүрэм, холбогдох бусад баримт бичиг, дүрэм журамд нийцүүлэн боловсруулж туршин, тохирц, найдвартай байдлыг ханган баталгаажуулах;
3.3.3. багшийн ажлын үнэлгээний мэдээллийн систем /цаашид "мэдээллийн систем" гэх/-ээр дамжуулан үнэлгээнд хамрагдах багш бүрийн овог нэр, мэргэжил, төгссөн сургууль, боловсролын болон мэргэжлийн зэрэг, заадаг хичээл, анги, бүлэг, ажилласан жил, суралцагчийн овог нэр, анги, бүлгийн мэдээллийг бүрдүүлэх арга зүйгээр ерөнхий боловсролын сургуулийг хангаж, энэ журмын 3.3.5-д заасан удирдамжид дурдсан хугацаанд хянаж баталгаажуулах;
3.3.4. багш тус бүрийн хичээл заадаг ангиудын бүлэг дүүргэлтээс хамааруулан багшийн ажлын үнэлгээнд хамрагдах суралцагчийн тоог хичээл заадаг нийт суралцагчийн 40-өөс доошгүй хувийг хамруулахаар тооцож, түүвэр хийх;
3.3.5. багшийн ажлын үнэлгээг сургуулийн түвшинд зохион байгуулах удирдамж /цаашид "удирдамж" гэх/-ийг боловсруулан баталж, үнэлгээг зохион байгуулахаас ажлын 22-оос доошгүй хоногийн өмнө боловсролын газар, хэлтсээр дамжуулан сургууль бүрд хүргүүлэх;
3.3.6. боловсролын газар, хэлтсийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэнд багшийн ажлын үнэлгээг удирдамжийн дагуу зохион байгуулах талаар зөвлөгөө өгөх;
3.3.7. багшийн ажлын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулж, багшийн ажлын гүйцэтгэлд шинжилгээ хийж, үр дүнг үнэлгээ зохион байгуулснаас хойш 2 сарын дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулан мэдээллийн системд байршуулах, дэлгэрэнгүй тайланг хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүргүүлэх;
3.3.8. багшийн ажлын үнэлгээний үр дүнд боловсролын түвшин, судлагдахуун, багш, анги тус бүрээр үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн түвшинд шинжилгээ хийж, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид "боловсролын ерөнхий газар" гэх/, боловсролын газар, хэлтэст тус тус хүргүүлэх;
3.3.9. багшид болон сургууль, боловсролын газар, хэлтэст мэдээллийн системд байршуулсан өөрт хамаарах үнэлгээний үр дүнтэй танилцах, тухайн түвшинд багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх;
3.3.10. багшийн ажлын үнэлгээний явц, үр дүнд үндэслэн үнэлгээний арга хэрэгсэл, үнэлгээ зохион байгуулалтыг сайжруулах;
3.3.11. Төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай болон тусгай сургуулийн багш нарын ажлын үнэлгээг ажлыг тэдний хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамааруулан Боловсролын ерөнхий газар, боловсролын газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах.
3.4. Боловсролын мэдээллийн технологийн төв нь энэ журмын 3.3.3-д заасан мэдээллийг бүрдүүлэх, засвар өөрчлөлт хийхэд ерөнхий боловсролын сургууль, боловсролын газар, хэлтсийг арга зүйн удирдлагаар хангаж, боловсролын үнэлгээний байгууллагад дэмжлэг үзүүлж ажиллана.
3.5. Багшийн ажлын үнэлгээг зохион байгуулахад боловсролын газар, хэлтэс доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.5.1. сургуулийн удирдах ажилтанд багшийн ажлын үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх;
3.5.2. багшийн ажлын үнэлгээг зохион байгуулах бэлтгэлийг хангах, багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагчдад асуулгад үнэн зөв хариулахын ач холбогдлыг ойлгуулан таниулах ажлыг зохион байгуулах;
3.5.3. шаардлагатай тохиолдолд нэгж дээрх багшийн ажлын үнэлгээний хэрэгжилт, дүн үнэн бодитой хийгдэж буй эсэхэд хөндлөнгийн ажиглалт, хяналт-шинжилгээ хийх;
3.5.4. боловсролын үнэлгээний байгууллагаас ирүүлсэн үнэлгээний үр дүнгийн мэдээллийг сургуулийн удирдах ажилтнуудад хүргэж багшийн хөгжлийг дэмжих зөвлөмж, арга зүйгээр хангах.
3.6. Багшийн ажлын үнэлгээг зохион байгуулахад ерөнхий боловсролын сургууль доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.6.1. сургуулийн багш нарын тооноос хамааруулан багшийн ажлын үнэлгээг сургуулийн түвшинд зохион байгуулах үүрэг бүхий 5-11 хүний бүрэлдэхүүнтэй баг /цаашид "үнэлгээний баг" гэх/-ийг захирлын тушаалаар байгуулах бөгөөд багийн бүрэлдэхүүнд сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагч, багш, сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллийг оролцуулах;
3.6.2. үнэлгээний багийн гишүүнд нэр дэвшигчийг хамт олны хурлаар хэлэлцэж, хуралд оролцогчдын 60-аас доошгүй хувь дэмжсэн тохиолдолд гишүүнээр баталгаажуулах;
3.6.3. үнэлгээний багийн гишүүд нь хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг баримтлах, мэдээллийн нууцыг хадгалах, баримт нотолгоонд үндэслэн үнэн бодитой үнэлгээ хийх үүрэг хүлээх талаар чиглэл өгөх;
3.6.4. үнэлгээнд хамрагдах багшийн нэрсийг сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулан үнэлгээний багт хүлээлгэн өгөх;
3.6.5. Багшийн албан тушаалд 6 сараас бага хугацаанд болон түр, цагаар ажиллаж байгаа багшийг үнэлгээнд хамруулахгүй.
3.6.6. үнэлгээний багийг ажиллах орчин, нөхцөлөөр хангаж зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх.
3.7. Үнэлгээний баг багшийн ажлын үнэлгээг доор дурдсаны дагуу зохион байгуулна:
3.7.1. багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам болон энэхүү үнэлгээний зохион байгуулалтын талаарх мэдээ мэдээлэл, удирдамжийг багш бүрд танилцуулах.
3.7.2. энэ журмын 3.3.3-д заасан мэдээллийг хянаж, шаардлагатай тохиолдолд засвар өөрчлөлтийг хийж баталгаажуулах ажлыг удирдамжид заасан хугацаанд гүйцэтгэх;
3.7.3. багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид багшийн ажлын үнэлгээний асуулгад үнэн зөв хариулахын ач холбогдлыг таниулах зөвлөгөө, мэдээлэл өгөх;
3.7.4. удирдамжийн дагуу багшийн ажлын үнэлгээг зохион байгуулах.
3.8. Багш, сургуулийн удирдлага, үнэлгээний багийн гишүүд суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх хөндлөнгийн шалгалтад болон багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн асуулгад хариулахад нөлөөлж, үнэлгээний дүн бодитой бус гарахад хүргэсэн нь үнэлгээ хийх явцад болон түүний үр дүнд хийсэн шинжилгээгээр нотлогдсон тохиолдолд үнэлгээг хүчингүйд тооцно.
Дөрөв. Багшийн ажлын үнэлгээний үр дүнг тооцох, ашиглах
4.1. Боловсролын үнэлгээний байгууллага нь үнэлгээний үр дүнд үндэслэн нийт багш нарыг нийслэл, аймгийн төв болон сум-баг гэсэн 3 байршилд бага анги болон судлагдахуун тус бүр /цаашид "кластер" гэх/-ээр доор дурдсан индексийн 6 түвшинд ангилж мэдээллийн системд байршуулна:
Индексийн түвшин |
Тухайн кластер дахь багшийн эрэмбийн хувь / |
I түвшин |
|
II түвшин |
|
III түвшин |
|
IV түвшин |
|
V түвшин |
|
VI түвшин |
Үнэлгээ хүчингүй болсон, судалгааны мэдээлэл бүрэн бус |
4.2. Багшийн эрэмбийн хувь /М/ гэдэг нь тухайн багш өөрийн хамаарах кластерт тухайн кластер дахь багш нарын хэдэн хувиас дээгүүр байрлаж байгааг илэрхийлэх оноо /проценталь оноо/ байна.
4.3. Төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалтай болон тусгай сургуулийн багш нарыг хэрэгжүүлж буй хөтөлбөрийн чиглэлээр кластер үүсгэн шинжилгээ хийнэ.
4.4. Багшийн ажлын үнэлгээний үр дүнг багш, сургуулийн удирдлага, боловсролын байгууллага дараах байдлаар ашиглана.
4.4.1. багш бүр өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх;
4.4.2. сургуулийн удирдлага нь багш нэг бүрийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, тэдний мэргэжлийн хөгжлийг хангах төлөвлөгөө боловсруулан боловсролын газар, хэлтэстэй хамтран хэрэгжүүлэх, багшийн өөрийгөө хөгжүүлэх, хэрэгцээт сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх;
4.4.3. Боловсролын газар, хэлтэс нь тухайн орон нутгийн нийт багш нарын хэрэгцээг тодорхойлж, багшийн мэргэжил дээшлүүлэх болон мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааны агуулгыг тодорхойлох, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах сургалт, үйл ажиллагааг орон нутгийн түвшинд төлөвлөн хэрэгжүүлэх, багш нарыг хэрэгцээт сургалтад хамрагдах зөвлөгөө мэдээллээр хангах;
4.4.4. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн сурах үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлон Боловсролын ерөнхий газар хүргүүлэх;
4.4.5. Боловсролын ерөнхий газар нь үндэсний хэмжээнд багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг дэмжих төлөвлөгөө боловсруулах, кластер тус бүрээр мэргэжил дээшлүүлэх сургалтын модулийн агуулгыг тодорхойлох, багш нарыг хэрэгцээт сургалтад нь хамруулах ажлыг зохион байгуулах.
4.5. Энэхүү журмын дагуу хийсэн үнэлгээний үр дүнд үндэслэн багшид Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолд заасан мөнгөн урамшууллыг доор дурдсан хувь хэмжээгээр албан тушаалын сарын үндсэн цалингаас тооцож олгоно.
Тухайн кластер дахь багшийн эрэмбийн хувь / |
Албан тушаалын сарын үндсэн цалингаас урамшуулал тооцож олгох хувь |
|
25% |
|
20% |
|
15% |
|
10% |
4.7. Төрийн бус өмчит ерөнхий боловсролын сургууль нь багшийн ажлын үнэлгээний үр дүнд үндэслэн урамшуулал олгож болно.
4.8. Боловсролын ерөнхий газар нь энэ журмын 4.1-д заасан индексийн түвшин, 4.5-д заасан хувь хэмжээнд тус тус үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багшид олгох урамшууллыг тооцон олгох ажлыг үндэсний хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж, доор дурдсан үйл ажиллагааг зохион байгуулна:
4.8.1. багшид олгох урамшууллын зардлыг тооцоолон, төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуульд хуваарилах, санхүүжүүлэх;
4.8.2. багшид олгох урамшууллын зардлын хуваарилалтыг холбогдох тайлбар, зөвлөмжийн хамт боловсролын газар, хэлтсээр дамжуулан төсвийн шууд захирагч нарт хүргүүлэх;
4.8.3. багшид урамшуулал олгох ажлын гүйцэтгэлд хяналт тавих талаар боловсролын газар, хэлтсийг зөвлөмж, арга зүйгээр хангах;
4.8.4. багш нь бусад төрийн болон орон нутгийн өмчийн сургуульд багшийн албан тушаалд шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд урамшууллыг тухайн ажилласан байгууллагаар дамжуулан олгоно.
4.8.5. боловсролын газар хэлтсийн саналыг үндэслэн багшийн урамшууллыг сургуулийн төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан санхүүжүүлнэ.
4.8.6. багшид зөвхөн тухайн оны ажилласан хугацаанд ноогдох урамшууллыг батлагдсан төсвийн дагуу олгоно.
4.9. Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь энэ журмын 4.8.2-д заасан зөвлөмж, 4.1-д заасан индексийн түвшин, 4.5-д заасан хувь хэмжээнд тус тус үндэслэн багшид урамшуулал олгох шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэрт урамшуулал олгох хувь хэмжээ, хугацааг тодорхой заасан байна.
4.10. Багш төрийн болон орон нутгийн өмчит сургуульд шилжин ажилласан тохиолдолд түүнд олгож байсан урамшууллыг тухайн урамшуулал олгох тухай шийдвэрт заасан хугацаанд үргэлжлүүлэн олгоно.
4.11. Багш нэмэгдэл авч байх хугацаандаа багш бус ажилд шилжин ажилласан тохиолдолд урамшууллыг зогсооно.
4.12. Олон улсын хөтөлбөрөөр хичээл заадаг багшийн ажлыг энэхүү журмын дагуу үнэлэх бөгөөд суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх хөндлөнгийн шалгалтыг олон улсын үнэлгээнд хамрагдсан суралцагчийн гүйцэтгэлтэй дүйцүүлэн тооцно.
Тав. Бусад
5.1. Эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаанаар түр эзгүй байгаа багшийг үнэлгээнд хамруулах эсэх шийдвэрийг сургуулийн захирал гаргаж энэ журмын 3.6.4-д заасны дагуу баталгаажуулна.
5.2. Багшийн ажлыг үнэлэх дүгнэх, урамшуулал олгохтой холбогдон гарах маргааныг доор дурдсан байгууллага тус тус шийдвэрлэнэ:
5.1.1. Багшийн ажлын үнэлгээ зохион байгуулахад шаардлагатай багш, суралцагчийн мэдээллийг үнэн зөв бүрдүүлэх, баталгаажуулах асуудлыг тухайн сургууль;
5.1.2. Багшийн ажлын үнэлгээг сургууль дээр зохион байгуулах үйл явцтай холбоотой гарсан маргааныг үнэлгээний баг;
5.2.1. Багшийн ажлын үнэлгээний үр дүнг боловсруулахтай холбоотой гарсан маргааныг Боловсролын үнэлгээний байгууллага;
5.2.2. Багшид урамшуулал олгохтой холбоотой гарсан маргааныг Боловсролын ерөнхий газар.
5.3. Багшийн ажлын үнэлгээний үр дүн нь багшид хариуцлага тооцох үндэслэл болохгүй.
5.4. Боловсролын үнэлгээний байгууллага, Боловсролын ерөнхий газар, боловсролын газар, хэлтсийн албан хаагч, сургуулийн захирал, үнэлгээний багийн гишүүд нь багшийн ажлын үнэлгээ хийх болон урамшуулал тооцож олгох бүх үе шатанд мэдээллийн систем дэх тоон өгөгдлийн болон багшийн хувийн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллах бөгөөд багшийн үнэлгээний талаарх мэдээллийг энэ журамд зааснаас бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
---о0о---
Текст томруулах
A
A
A