A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТАЙЛАНД ТАВИХ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /Газрын тосны баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавих шаардлага/ - /ЗХХАЭ №34 2022.12.01/
Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар А/287

Улаанбаатар хот

ТАЙЛАНД ТАВИХ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Газрын тосны баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавих шаардлага"-ыг 1 дүгээр, тайлангийн хүснэгтийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /Г.Батбаяр/, Газрын тосны бодлогын газар /Б.Анхбаяр/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Газрын тосны бодлогын газар /Б.Анхбаяр/, Ашигт малтмал, газрын тосны газар /Л.Баярмандал/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Ж.ГАНБААТАР