- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм/ - /ЗХХАЭ №34 2022.12.01/

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар А/288
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /Г.Батбаяр/, Газрын тосны бодлогын газар /Б.Анхбаяр/-т тус тус даалгасугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Газрын тосны бодлогын газар /Б.Анхбаяр/, Ашигт малтмал, газрын тосны газар /Л.Баярмандал/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Ж.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
