- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ДҮРЭМ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн
А/288 дугаар тушаалын хавсралт
ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд баримтлах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны суурь шаардлагыг тодорхойлоход оршино.
1.2 Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй ажил олгогч нь ажиллагсдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн тухайн орон нутгийн ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хүндэтгэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх үүрэгтэй.
1.3 Удирдлагын тогтолцоо нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, бодлого, шийдвэрт нийцсэн байх бөгөөд журмын хавсралтуудад заасан Монгол Улсын Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэмтэй холбоотой хууль, дүрэм, журам, стандартын жагсаалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.
1.4 Энэхүү дүрмийг газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуй нэгж, тэдгээрийн туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, ажил үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй ажил олгогч, ажилтан болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн нь тухайн ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, зааварчилгааг дагаж мөрдөх үүрэгтэй.
2.2. Газрын тосны гэрээт талбайд хамаарах үйл ажиллагаа явуулж байгаа туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, борлуулагч, ажил үйлчилгээ үзүүлж буй иргэн, хуулийн этгээд нь тухайн ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, зааварчилгааг дагаж мөрдөх үүрэгтэй.
2.3. Ажил олгогч нь туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, борлуулагч, ажил үйлчилгээ үзүүлж буй иргэн, хуулийн этгээдээс үйл ажиллагааныхаа онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, зааварчилгаатай байхыг шаардаж болно.
2.31. Туслан гүйцэтгэгч ажил үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс тухайн талбай дээр хийгдэх ажил үйлчилгээ бүрт эрсдэлийн үнэлгээг шаардах эрхтэй.
2.31.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмжид заасан шаардлага хангасан эсэхийг ажил олгогчоос шаардах эрхтэй.
2.31.2.Туслан гүйцэтгэгч, ажил үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн байх.
2.4. Ажил олгогч нь өөрийн ажиллагсад болон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, борлуулагч, ажил үйлчилгээ үзүүлж буй хуулийн этгээд, иргэнд ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, зааварчилгааг сурталчилан таниулах, сургалт хийх, хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй.
2.5.Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан гэрээлэгч, оператор компани, туслан гүйцэтгэгч зэрэг газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй ажил олгогч нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажлын байрандаа үйлдвэрлэлийн осол, oсолд дөхсөн тохиолдол буюу аюултай тохиолдол,аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэж холбогдох бодлого төлөвлөгөө, дүрэм, журам, хөтөлбөр, заавар зэрэг баримт бичигт тусган хэрэгжүүлэн ажиллана.
2.6.Энэ журмын 2.5-д заасан аюул гэж (MNS ISO 45001:2018) стандартад заасан гэмтэл эсвэл эрүүл мэндийн хохиролд хүргэх нөлөөтэй хор хөнөөл, аюултай нөхцөл ба байдал үүсгэх боломжтой эх үүсвэрийг хамаарна.
2.7.Энэ журмын 2.5-дoсолд дөхсөн тохиолдол буюу аюултай тохиолдол гэж (MNS ISO 45001:2018) стандартад заасны дагуу ажлаас, эсвэл уг ажлыг гүйцэтгэж байх явцад гэмтэл эсвэл эрүүл мэндийн хохиролд хүргэж болох эсвэл хүргэсэн тохиолдол хамаарна.
Гурав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалт
3.1.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч шууд хариуцна.
3.2.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, бүтэц, зөвлөлийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу ажиллуулна.
3.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульболон үйл ажиллагааны онцлогт хамаарах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн санхүүжилтыг шийдэж зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй.
3.4.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөө, холбогдох дүрэм, журам, стандарт, заавар зааварчилгааг боловсруулахдаа нийт ажиллагсдын оролцоог хангана.
3.5. Байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэвтрүүлж, ажлын байрны соёлд мөрдлөг болгон ажиллана.
3.6.Тухайн орон нутгийн ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хүндэтгэн үзэж оролцоог хангана.
3.7.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар гарсан алдаа, зөрчилд ажилтныг үл буруутгах зарчмыг баримтална.
Дөрөв. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо
4.1.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, нэвтрүүлэх бөгөөд энэ нь Төлөвлөх – Хэрэгжүүлэх – Шалгах – Сайжруулах гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх эргэх холбоо бүхий удирдлагын цогц үйл ажиллагаа байна (Зураг 1).
Зураг 1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо
4.2. Ажил олгогч нь өөрийн үйл ажиллагааны цар хүрээ, хэрэгцээ шаардлагад нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог боловсруулах эсхүл сонгон нэвтрүүлэх үүрэгтэй.
4.3. Газрын тосны салбарын ажил олгогчид, ажиллагсад өөрийн үйл ажиллагааны чиглэл тус бүрээр Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандартуудыг мөрдөн ажиллах үүрэгтэй бөгөөд хэрэв байхгүй тохиолдолд Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандарт, дүрэм, журамд үндэслэнэ. (Хавсралт).
4.4. Ажил олгогч нь хүснэгт 4.1.-т заасан шаардлагыг хангасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоотой байна.
Тав.Статистик мэдээлэлд тавигдах шаардлага
5.1.Газрын тосны үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ажлын байрны аюулгүй байдлын талаар дараах статистик мэдээг холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлнэ. Үүнд:
5.1.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар мэдээлнэ.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/234 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлээс шалтгаалах өвчнийг бүртгэх, мэдээлэх журам”-ын дагуу мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар мэдээлнэ.
- Осол гарсан тохиолдол бүрт Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын цахим бүртгэл мэдээллийн /om.inspection.mn/ санд бүртгүүлнэ.
5.2.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага төрийн бусад байгууллага, компанийн хамт ноцтой ослын талаар магадлан шалгалт хийх үүрэгтэй. Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын эрх бүхий албан тушаалтныг саадгүй нэвтрүүлэх, эрх бүхий албан тушаалтны шаардсан хяналт шалгалтанд шаардлагатай бичиг баримтыг саадгүй гаргаж өгнө.
5.3. Хяналт шалгалт, мөрдөн шалгалтын үеэр байцаагчийн хүсэлт гаргаснаар Компани нь хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын байцаагчид аюулгүй байдлын төлөвлөгөө, аюулгүй байдлын бодлого, ажлын байран дахь аюул, эрсдэлийн үнэлгээ, стандартчилсан үйл ажиллагааны дадал, бусад баримт бичгийн хамт өгнө.
Зургаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны шаардлагууд
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны шаардлагууд |
|
Тогтолцооны шаардлага |
Агуулга |
|
|
|
Ажил олгогчийн батлагдсан ХАБЭА-н бодлого, төлөвлөгөөг нийт ажиллагсад болон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, ажил үйлчилгээ үзүүлж буй хуулийн этгээд, иргэнд хүргүүлсэн байна. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2.Аюулын хяналт |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.Ажлын байрны хяналт шалгалт |
|
|
|
4.Дадлагажуулалт, зааварчилгаа, сургалт |
|
|
|
|
|
5.Гамшгийн үед Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 75 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн ангийн дүрэм” -ийн дагуу арга хэмжээ авах |
|
|
|
|
|
|
|
|
|
6.Ослыг мэдээлэх, тайлагнах, магадлан шалгалт хийх |
|
|
|
|
|
|
|
7.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх |
|
|
|
|
|
|
|
Б. Бусад холбогдох талууд |
|
|
|
В.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл ба гишүүд |
|
|
|
|
|
|
|
Долоо. Бусад
7.1 Дээрх дүрмийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул,
ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 1 дүгээр хавсралт
Монгол Улсын Газрын тосны салбарт мөрдөн ажиллах хууль, дүрэм, журам, стандартууд
№ |
Мэргэжил, үйл ажиллагааны чиглэл |
Энэ чиглэлээр Монгол улсад мөрдөгддөг хууль, тавигддаг шаардлагууд, стандарт, дүрэм журам
|
1 |
Газрын тосны геологи-геофизикийн судалгаа, эрэл-хайгуулын аюулгүй ажиллагаа
|
|
2 |
Газрын тосны өрөмдлөгийн аюулгүй ажиллагаа
|
|
3 |
Газрын тосны олборлолтын аюулгүй ажиллагаа
|
|
4 |
Газрын тосны байгууламжийн угсралт, суурилуулалт, ашиглалтын аюулгүй ажиллагаа |
|
5 |
Газрын тосны ашиглалтын аюулгүй ажиллагаа |
6.1.AQ 2037-2012 Газрын тосны үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стандартчиллын удирдамж 6.2.AQ 9006-201 Аж ахуйн нэгжийн аюулгүй байдлын үйлдвэрлэлийн стандартчиллын үндсэн хэм хэмжээ
|
6 |
Газрын тосны хадгалалтын аюулгүй ажиллагаа |
|
7 |
Газрын тос тээвэрлэлт, дамжуу- лалтын аюулгүй ажиллагаа
|
|
8 |
Газрын тосны байгууламжийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа |
|
Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул,
ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 2 дугаар хавсралт
Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанд ашиглах боломжтой олон улсын болон Монгол Улсын стандарт, шаардлагууд
1.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нэр томъёо тодорхойлолт MNS4967:2000;
2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага MNS4968:2000;
3.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа MNS 4969:2000А.Үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо;
4.Energy Safety Canada(Канадын эрчим хүчний аюулгүй байдал), аюулгүй байдлын төлөвлөлт, дадал, аюулгүй байдлыг баталгаажуулах гэрчилгээ (ISO45001:2018 –тай дүйцэхүйц гэрчилгээ);
5. ISO45001:2018, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, хэрэгжүүлэх заавар;
6.International Association of Oil and Gas Producers (Газрын тос, байгалийн хий олборлогчдын олон улсын холбоо), Газрын тос, байгалийн хийн салбарт эрсдлийг удирдаж, өндөр түвшний гүйцэтгэлийг хангахад чиглэсэн Газрын тос, Байгалийн Хий олборлогчдын Олон Улсын холбоо болон IPIECA-ын хамтарсан үйл ажиллагааны удирдлагын тогтолцооны хүрээ;
7.Газрын тосны салбарын стандарт үйл ажиллагааны дадал Energy Safety Canada(Канадын эрчим хүчний аюулгүй байдал), стандарт, үйл ажиллагааны дадал;
8.American Petroleum Institute(Америкийн Газрын тосны институт), хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартууд;
9.IPIECA, аюулгүй байдлын талаар өргөн хүрээний лавлах материал, тайлан;
10.Energy Safety Canada(Канадын эрчим хүчний аюулгүй байдал), Аюулын үнэлгээний талаар лавлах материал, маягтууд;
11. Health and Safety Executive, UK(Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гүйцэтгэх удирдлага, Их Британи), эрсдэлийг удирдах, эрсдэлийн үнэлгээг хийх үйл явц.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Текст томруулах
A
A
A