A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 04

Халбан

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх зүйл, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь зүйл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг ханган, үр дүнг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Н.Анхбаяр)-д даалгасугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх ажил зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Энхцэцэг)-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин хөдөө хөгжлийн хорооны дарга (Ц.Даваацэрэн)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.БҮД