- Нүүр
- Сайдын тушаал
- Тариалангийн зориулалтаар газар эзэмших, ашиглах гэрээний загвар батлах тухай /ЗХХАЭ №34 2022.12.01/
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 231, А/349
Улаанбаатар хот
Тариалангийн зориулалтаар газар эзэмших, ашиглах гэрээний загвар батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Тариалангийн зориулалтаар газар эзэмших, ашиглах гэрээний загварыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан загварын дагуу тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч этгээдтэй гэрээ байгуулах ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарт тус тус даалгасугай.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A