A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 12

Их-хужирт

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит, 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын бэлчээр ашиглалтын журмыг хавсралтаар баталсугай.

2. Бэлчээр ашиглалтын журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж, ажлын үр дүнг хагас бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга /П.Мөнхбат/-д даалгасугай.

3.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Я.Доржжанцан/-д үүрэг болгосугай.

ДАРГА Я. ДОРЖЖАНЦАН