- Нүүр
- Сайдын тушаал
- ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний загвар", "Хувийн өмгөөлөгчтэй байгуулах гэрээний загвар/ - /ЗХХАЭ №35 2022.12.09/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар А/343
Улаанбаатар хот
ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний загвар"-ыг 1 дүгээр, "Хувийн өмгөөлөгчтэй байгуулах гэрээний загвар"-ыг 2 дугаар, "Өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх хувийн өмгөөлөгчтэй байгуулах гэрээний загвар"-ыг 3 дугаар, "Хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийн загвар"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Хууль зүйн туслалцааны төвийн захирал /В.Оюумаа/-д үүрэг болгосугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
