A

A

A

Бүлэг: 1979

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/343 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ

 

20... оны .... сарын .... өдөр              № .....            Улаанбаатар хот

 

Энэхүү Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (цаашид "гэрээ" гэх)-г нэг талаас .................................. аймаг/ дүүрэг дэх салбарын улсын өмгөөлөгч ............................. (цаашид "өмгөөлөгч" гэх), нөгөө талаас иргэн ......................................... овогтой ............................................ (цаашид "үйлчлүүлэгч", хамтад нь "талууд" гэх) бид дор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.

 

Нэг.Ерөнхий нөхцөл

 

 1.1.Энэхүү гэрээгээр Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон  харилцааг зохицуулна.

 

 1.2.Өмгөөлөгч нь өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх үйл ажиллагаанд хуульчийн мэргэжлийн болон өмгөөллийн үйл ажиллагааны зарчмаас гадна Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль зүйн туслалцааны зарчмыг баримталж, холбогдох хууль тогтоомж, энэхүү гэрээг  чанд мөрдөнө.

 

 1.3.Энэхүү гэрээг 20.... оны .... сарын ....-ны өдрөөс эхлэн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаатай байгуулав.

 

Хоёр.Хууль зүйн туслалцааны агуулга

 

2.1.Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид дараах төрлийн хууль зүйн туслалцааг үзүүлнэ:

 

2.1.1. ............................................................................................................

............................................................................................................................................

............................................................................................................................................

............................................................................................................................................

............................................................................................................................................

 

Гурав.Хууль зүйн туслалцааны хөлс

 

 3.1.Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид энэхүү гэрээний хоёрт заасан өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

 

Дөрөв.Талуудын эрх, үүрэг

 

 4.1.Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхээс гадна дараах эрхтэй:

 

 4.1.1.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг үйлчлүүлэгчээс шаардах;

 

  4.1.2.үйлчлүүлэгчийн хууль бус, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарахгүй шаардлагыг биелүүлэхээс татгалзах;

 

 4.1.3.өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх явцад үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй эсэхэд эргэлзээ төрвөл өргөдөлд заасан нөхцөлийг шалгах.

 

4.2.Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 14  дүгээр зүйлд заасан үүргээс гадна дараах үүрэгтэй:

 

 4.2.1.хуулийн хүрээнд, хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалж, зохих үр дүн гаргахын төлөө ажиллах;

 

 4.2.2.үйлчлүүлэгчид хууль зүйн зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх бүрд тэмдэглэл хөтлөх, ажлын явц үр дүн, гарч болох хууль зүйн эрсдэлтэй нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл өгөх, хэрэг маргааныг шийдвэрлүүлэх явцад сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон даруйд үйлчлүүлэгчид мэдэгдэх;

 

 4.2.3.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;

 

 4.2.4.шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох;

 

 4.2.5.үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах.

 

4.3.Үйлчлүүлэгч дараах эрхтэй:

 

 4.3.1.өмгөөлөгчөөс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах;

 

 4.3.2.өмгөөлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмгөөлөгчөөс татгалзаж, өөр улсын өмгөөлөгч томилуулах.

 

 4.4.Үйлчлүүлэгч дараах үүрэгтэй:

 

  4.4.1.өмгөөлөгчид үнэн зөв, бодитой мэдээлэл, баримт, материалыг гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд  шаардагдах бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх;

 

  4.4.2.төлбөрийн чадваргүй болохыг нотолсон холбогдох баримтыг үнэн, зөв гаргаж өгөх;

 

  4.4.3.өмгөөлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль, мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөн, энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан хууль зүйн туслалцааг үзүүлсний төлөө төлбөр, хөлс, бэлэг, шан, харамж шаардсан бол Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад мэдэгдэх.

 

Тав.Гэрээг цуцлах, талуудын хүлээх хариуцлага

 

 5.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх явцад үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж, үйлчлүүлэгчид мэдэгдэн гэрээг дангаар цуцална.

 

5.2.Үйлчлүүлэгч төлбөрийн чадваргүй болохоо худал мэдүүлсэн тохиолдолд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт  заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлнө.

 

5.3.Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээг цуцлахаар хүсэлт гаргасан, эсхүл хувийн өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан тохиолдолд Хууль зүйн туслалцаа үзүүлэх журмын 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан үндэслэлээр энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан хэрэгт дахин улсын өмгөөлөгч томилохгүй.

 

Зургаа.Нууц хадгалах

 

 6.1.Өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа олж мэдсэн үйлчлүүлэгчийн мэдээлэл, нууцыг хугацаагүй хадгална.

 

Долоо.Хориглох зүйл

 

7.1.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно:

 

 7.1.1.өмгөөлөгч нь ажлын үр дүнгийн талаар үйлчлүүлэгчид ямарваа нэг байдлаар амлалт, баталгаа өгөх;

 

 7.1.2.өмгөөлөгч нь гэрээний 6.1-д заасан үйлчлүүлэгчийн нууцыг ашиг олох, хувийн болон бусад зорилгоор ашиглах, задруулах;

 

 7.1.3.үйлчлүүлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад хууль зөрчсөн аливаа үйлдэл хийхийг шаардах;

 

 7.1.4.үйлчлүүлэгч нь өмгөөлөгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах, түүнийг хууль бусаар ашиглах.

 

Найм.Бусад зүйл

 

8.1.Талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээнд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээний нэмэлт өөрчлөлт нь бичгээр үйлдэгдэх ба энэхүү гэрээний хамт хүчинтэй.

 

8.2.Гэрээнээс үүдэн гарсан аливаа маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад  хандаж шийдвэрлүүлнэ.

 

8.3.Гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүрд нэг хувь хадгалагдана.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

Улсын өмгөөлөгч:                                                    Үйлчлүүлэгч:

 

........................./……………………./       ............................../.........................../

     (гарын үсэг)                  (нэр)                           (гарын үсэг)                      (нэр)                                       

Утас: ..............................................        Утас: .................................................

И-мэйл хаяг: .................................        И-мэйл хаяг: ....................................

Хаяг: ..............................................        Хаяг: .................................................

.......................................................        ..........................................................

.......................................................        ..........................................................