A

A

A

Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/343 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

ХУВИЙН ӨМГӨӨЛӨГЧТЭЙ БАЙГУУЛАХ
ГЭРЭЭ

 

20... оны ... сарын ... өдөр                                                                    Улаанбаатар хот

                                            

   Энэхүү Хувийн өмгөөлөгчтэй байгуулах гэрээ (цаашид "гэрээ" гэх)-г нэг талаас Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын ........................................... аймаг/дүүрэг дэх салбарыг төлөөлж ахлах улсын өмгөөлөгч ................................... (цаашид "салбар" гэх), нөгөө талаас өмгөөлөгч ................................... овогтой ................................... (цаашид "өмгөөлөгч", хамтад нь "талууд" гэх) бид Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн дор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.

 

Нэг.Ерөнхий нөхцөл

 

1.1.Энэхүү гэрээгээр салбар нь өмгөөлөгчид хууль зүйн туслалцааны хөлс төлөх, өмгөөлөгч нь салбарын санал болгосон үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

 

 1.2.Өмгөөлөгч нь энэхүү гэрээний хоёрт заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

 1.3.Өмгөөлөгч нь өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх үйл ажиллагаанд хуульчийн мэргэжлийн болон өмгөөллийн үйл ажиллагааны зарчмаас гадна Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль зүйн туслалцааны зарчмыг баримталж, холбогдох хууль тогтоомж, энэхүү гэрээг  чанд мөрдөнө.

 

1.4.Энэхүү гэрээг 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, гэрээг дүгнэх хүртэл хугацаатай байгуулав.

 

Хоёр.Хууль зүйн туслалцааны агуулга

 

2.1.Өмгөөлөгч нь салбарын нэрийн өмнөөс дараах төрлийн хууль зүйн туслалцааг үзүүлнэ:

 2.1.1. ............................................................................................................

............................................................................................................................................

............................................................................................................................................

............................................................................................................................................

............................................................................................................................................

 

Гурав.Хууль зүйн туслалцааны хөлс

 

 3.1.Гэрээний хоёрт заасан хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс нь гэрээгээр ажиллах хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсний жишигт зааснаар ................................ /............................................................................................../ төгрөг                            (         (дүн тоогоор)                                                                    (дүн үсгээр)

байх бөгөөд уг ажлын хөлс нь хууль зүйн туслалцаа үзүүлсний бодит үнэлгээ болно.

 

3.2.Энэхүү гэрээний 3.1-д заасан хууль зүйн туслалцааны хөлсийг гэрээний үүргийн биелэлтийг  дүгнэснээс хойш ажлын 10 хоногт багтаан өмгөөлөгчийн нэр дээрх харилцах дансанд шилжүүлнэ.

 

Дөрөв.Талуудын эрх, үүрэг

 

 4.1.Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхээс гадна дараах эрхтэй:

 

 4.1.1.гэрээгээр хүлээсэн үүргээс бусад салбарын хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах;

 

 4.1.2.тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр салбар гэрээг дангаар цуцалсан тохиолдолд гэрээ цуцлагдахаас өмнө гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг нэхэмжлэн  авах.

 

4.2.Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 14  дүгээр зүйлд заасан үүргээс гадна дараах үүрэгтэй:

 

 4.2.1.хуулийн хүрээнд, хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан салбарын санал болгосон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалж, зохих үр дүн гаргахын төлөө ажиллах;

 

 4.2.2.салбарын санал болгосон үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж, хэрэг маргааныг шийдвэрлүүлэх явцад сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд даруй салбарт мэдэгдэх;

 

 4.2.3.үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай болох нь нотлогдвол өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах.

 

4.3.Салбар дараах эрхтэй:

 

 4.3.1.өмгөөлөгчөөс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах;

 

 4.3.2.өмгөөлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль, мэргэжлийн ёс зүй дүрмийг зөрчсөн тохиолдолд гэрээнд заасан цалин хөлс олгохоос татгалзах;

 

 4.3.3.өмгөөлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, салбарын санал болгосон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийсэн тохиолдолд өмгөөлөгчид мэдэгдэж, гэрээг дангаар цуцлах.

 

4.4.Салбар дараах үүрэгтэй:

 

 4.4.1.өмгөөлөгчид гэрээгээр тохиролцсон хууль зүйн туслалцааны хөлсийг хугацаанд нь бүрэн төлөх;

 

 4.4.2.өмгөөлөгчид үнэн зөв, бодитой мэдээлэл, баримт, материалыг гаргаж өгч хууль зүйн туслалцаа үзүүлэхэд  шаардагдах бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх.

 

Тав.Хариуцлага

 

 5.1.Өмгөөлөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд салбараас хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг олгохгүй.

 

5.2.Салбарын санал болгосон үйлчлүүлэгч нь өмгөөлөгчийн өгсөн хууль зүйн зөвлөгөөг аваагүйгээс үүсэх үр дагавар, хариуцлагыг өмгөөлөгч хариуцахгүй.

 

Зургаа.Нууц хадгалах

 

 6.1.Өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа олж мэдсэн салбарын болон үйлчлүүлэгчийн нууцыг хугацаагүй хадгална.

 

Долоо.Хориглох зүйл

 

7.1.Гэрээний үүрэг биелүүлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно:

 

 7.1.1.өмгөөлөгч нь ажлын үр дүнгийн талаар салбар болон үйлчлүүлэгчид ямарваа нэг байдлаар амлалт, баталгаа өгөх;

 

 7.1.2.өмгөөлөгч нь гэрээний 6.1-д заасан үйлчлүүлэгчийн нууцыг ашиг олох, хувийн болон бусад зорилгоор ашиглах, задруулах;

 

 7.1.3.үйлчлүүлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад хууль зөрчсөн аливаа үйлдэл хийхийг шаардах;

 

 7.1.4.салбар нь өмгөөлөгчийн нэр төр, алдар хүндэд харшлах үйлдэл хийх, өмгөөлөгчийг ашиг сонирхлын зөрчил, хараат байдалд оруулахуйц харилцаа холбоо үүсгэх, хууль бус шаардлагыг биелүүлэх талаар хүсэлт, шаардлага гаргах.

 

Найм.Гэнэтийн болон давагдашгүй
хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал

 

8.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэг нь талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дайн самуун, зэвсэгт мөргөлдөөн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, аюулт үзэгдэл /Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2 захь хэсэг/, ажил хаялт, төр захиргааны байгууллагын шийдвэр зэрэг нөхцөл байдлыг хамааруулна.

 

8.2.Талууд гэрээний 7.1-д заасан нөхцөл байдлаас үүдэн гарах үр дагаврыг хариуцахгүй бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл нь уг нөхцөл байдлыг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзэнэ.

 

Ес.Бусад

 

9.1.Талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээнд харилцан тохиролцон нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээний нэмэлт өөрчлөлт нь бичгээр үйлдэгдэх ба энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй.

 

9.2.Гэрээнээс үүдэн гарсан аливаа маргааныг талууд харилцан зөвшилцлийн журмаар шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

 

9.3.Гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүрд нэг хувь хадгалагдана.

 

9.4.Талууд харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох бөгөөд энэ тохиолдолд гэрээг цуцлах санал гаргаж буй тал 14-өөс доошгүй хоногийн өмнө нөгөө талд бичгээр мэдэгдэнэ.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

Салбарыг төлөөлж:                                                Өмгөөлөгчийг төлөөлж:

........................./……………………./         ............................/.........................../
     (гарын үсэг)                    (нэр)                                                     (гарын үсэг)                   (нэр)                                       

Утас: ..............................................        Утас: .................................................

И-мэйл хаяг: .................................        И-мэйл хаяг: ....................................

Хаяг: ..............................................        Хаяг: .................................................

.......................................................        ..........................................................