- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 345
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 288.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Батлагдсан журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайдХ.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
