- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨНДӨР-УЛААН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №35 2022.12.09/

АРХАНГАЙ АЙМГИЙН ӨНДӨР-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 05
Баянгол
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит долдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.
2.Холбогдох материалыг эрх бүхий байгууллагад хүргүүлж бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Ю.Баасанжаргал/-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Г.ДААХИДОВЧИН
Текст томруулах
A
A
A
