- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2023 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д | Орлогын төрөл | Дүн /сая төгрөгөөр/ |
|
1 | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд | 4,175,192.1 | |
1.1 | Ажил олгогчийн төлөх шимтгэл | 1,807,829.2 | |
1.2 | Ажиллагчдаас төлөх шимтгэл | 1,401,337.8 | |
1.3 | Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл | 15,143.9 | |
1.4 | Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл | 172.1 | |
1.5 | Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл | 161,725.3 | |
1.6 | Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл | 3,302.6 | |
1.7 | Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл | 2,341.0 | |
1.8 | Бусад орлого | 8,973.1 | |
1.9 | Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас | 774,367.1 | |
Нийт орлого | 4,175,192.1 |
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:
Д/д |
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Дүн /сая төгрөгөөр/ |
1 |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд |
68,363.4 |
5 дугаар зүйл.2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
Д/д | Зарлагын төрөл | Дүн /сая төгрөгөөр/ |
|
1 | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд | 4,152,690.8 | |
1.1 | Тэтгэврийн даатгалын сан | 3,728,529.6 | |
1.2 | Тэтгэмжийн даатгалын сан | 229,981.2 | |
1.3 | Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан | 45,203.5 | |
1.4 | Ажилгүйдлийн даатгалын сан | 80,295.3 | |
1.5 | Үйл ажиллагааны урсгал зардал | 47,131.8 | |
1.6 | Даатгуулагчид буцаан олгох нийгмийн даатгалын шимтгэлийн зардал | 21,549.4 | |
Нийт зарлага | 4,152,690.8 |
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн доод хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ зүйлийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A