- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2023 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Д/д | Орлогын төрөл | Дүн /сая төгрөгөөр/ |
|
1 | Эрүүл мэндийн сайд | 1,603,474.6 | |
1.1 | Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл | 636,407.1 | |
1.2 | Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл | 252,060.1 | |
1.3 | Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт | 687,445.3 | |
1.4 | Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл | 27,562.1 | |
Нийт орлого | 1,603,474.6 |
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө.
Д/д |
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Дүн /сая төгрөгөөр/ |
1 |
Эрүүл мэндийн сайд |
85,000.0 |
5 дугаар зүйл.2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Д/д | Зарлагын төрөл | Дүн /сая төгрөгөөр/ |
|
1 | Эрүүл мэндийн сайд | 1,603,474.6 | |
1.1 | Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт | 688,550.5 | |
1.2 | Төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт | 773,938.6 | |
1.3 | Эмийн санд олгох | 89,982.5 | |
1.4 | Үйл ажиллагааны урсгал зардал | 11,003.1 | |
1.5 | Эрсдэлийн сан | 40,000.0 | |
Нийт зарлага | 1,603,474.6 |
/Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A