- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
