A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД  НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 60.2.9 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"60.2.9.Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нутгийн захиргааны байгууллагад өгсөн хандив, тусламж."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4.4 дэх заалтын ",мэргэжлийн хяналт" гэснийг хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР