A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалт:

"22.1.6.энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх;"

2/57 дугаар зүйлийн 57.17 дахь хэсэг:

"57.17.Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно."

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалт, тайлбарын дугаарыг "22.1.7" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР