A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/15 дугаар зүйлийн 15.5, 15.6 дахь хэсэг:

"15.5.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч зах зээлд нийтэд санал болгон нээлттэй арилжаалагдах үнэт цаас гаргасан тохиолдолд үнэт цаас гаргах үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.

15.6.Автотээврийн тухай хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврээр нийслэл хот дотор зорчих тасалбар, эсхүл зорчих эрхийг бэлэн мөнгөнөөс бусад хэлбэрээр ажилтандаа олгосон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн тухайн тасалбар, зорчих эрх худалдан авсантай холбогдох энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зардлыг 50 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцно."

2/20 дугаар зүйлийн 20.2.9 дэх заалт:

"20.2.9.программ хангамж боловсруулах, хөгжүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өөрийн үндсэн үйл ажиллагаанд ашиглах программ хангамжийн эрхийн шимтгэл, сервер түрээслэх төлбөртэй холбоотойгоор Монгол Улсад байрладаггүй этгээдэд шилжүүлсэн орлогод 5 хувиар."

3/21 дүгээр зүйлийн 21.1.15 дахь заалт:

"21.1.15.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлого."

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь заалтын "өрийн хэрэгсэл," гэсний дараа "хувьцаа," гэж, "хүүгийн" гэсний дараа "болон ногдол ашгийн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4 дэх заалтын "гурван жилийн" гэснийг "таван жилийн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР