A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (тодорхойгүй бүтээлийг ашигласны төлбөрийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид нөхөн олгох)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 405

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 35.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй бүтээлийг ашигласны төлбөрийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид нөхөн олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР