A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн "Журамд энэ хуулийн 46.1-д заасан дүрс бичлэгийн техник, хэрэгсэл, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн систем сайжруулах ажилд зарцуулах 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх асуудлыг тусгана." гэснийг хассугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР