- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (мэдээллийн нэгдсэн сан хөтлөх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 406
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5.1.6, 22.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан хөтлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцогч хуулийн этгээдийн тэсрэх материалын үйлдвэр, агуулахад хадгалагдаж байгаа тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, зориулалтын тоног төхөөрөмж, мэргэжлийн ажиллах хүчинд тооллого явуулж, шинэчилсэн бүртгэл хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
