- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 2 дахь заалт нэмсүгэй:
"2/Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд:
-үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
-макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт;
-бүсчилсэн хөгжлийн бодлого;
-орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;
-эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого;
-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;
-хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал;
-өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт;
-чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;
-хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого;
-хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт."
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад "-төрийн захиргааны төв байгууллагын шуурхай удирдлага, салбар хоорондын бодлого, зохицуулалтын уялдааг хангах асуудал;" гэж, мөн хэсгийн 3, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 18 дахь заалтад "-салбарын мэргэжлийн хяналтын асуудал." гэж тус тус, 16 дахь заалтад "-төрийн үйлчилгээг хүртээмжтэй, нэгдсэн байдлаар хүргэх бодлого, зохицуулалт; -салбарын мэргэжлийн хяналтын асуудал;" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын "-Засгийн газрын шийдвэрийн биелэлт" гэснийг "-хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудал" гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын дугаарыг "3" гэж, 3, 4 дэх заалтын дугаарыг "10, 11" гэж, 5, 6, 7 дахь заалтын дугаарыг "7, 8, 9" гэж, 9 дэх заалтын дугаарыг "17" гэж, 10, 11, 12, 13, 14 дэх заалтын дугаарыг "12, 13, 14, 15, 16" гэж, 15, 16, 17, 18 дахь заалтын дугаарыг "18, 19, 20, 21" гэж, 19, 20, 21 дэх заалтын дугаарыг "4, 5, 6" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын "-тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал;" гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
