- Нүүр
- Сайдын тушаал
- Барилгын норм, дүрэм шинэчлэн батлах тухай ''Хиймэл дагуулын технологиор Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм'' /БНбД 11-13-22/ - /ЗХХАЭ №35 2022.12.09/
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 212
Улаанбаатар хот
Барилгын норм, дүрэм шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо"-ны 9.1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08/2021 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн ''Хиймэл дагуулын технологиор Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм'' /БНбД 11-13-22/ барилгын норм, дүрмийг баталж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Батлагдсан барилгын норм, дүрмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /А.Энхманлай/-т, хэвлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, сургалт зохион байгуулж ажиллахыг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Баярбат/-т тус тус даалгасугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 104 дүгээр тушаалаар баталсан "Хиймэл дагуул (GPS/ГЛОНАСС)-ын улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм" /БНбД 14-101-08/-ийг хүчингүй болсонд тооцсугай.
САЙДБ.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A