- Нүүр
- Сайдын тушаал
- НАВИГАЦИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ (GNSS)-ЫН ТЕХНОЛОГИОР МОНГОЛ УЛСЫН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ДҮРЭМ
Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
НАВИГАЦИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ (GNSS)-ЫН ТЕХНОЛОГИОР МОНГОЛ УЛСЫН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ДҮРЭМ
RULE FOR ESTABLISHING OF MONGOLIAN GEODETIC NETWORK USING THE TECHNOLOGY OF GLOBAL NAVIGATION SATELLITE SYSTEM (GNSS)
ПРАВИЛА СОЗДАНИЯ О ГОСУДАРСТВЕННОЙ ГЕОДЕЗИЧЕСКОЙ СЕТИ МОНГОЛИИ С ПРИМЕНЕНИЕМ ГЛОБАЛЬНЫХ НАВИГАЦИОННЫХ СПУТНИКОВЫХ СИСТЕМ (ГНСС)
1. Ерөнхий хэсэг
1.1. Хэрэглэх хүрээ
Энэхүү норм, дүрмийг салбар үл харгалзан Монгол Улсын нутаг дэвсгэрт геодезийн хэмжилт, зураглалын ажил захиалагч болон гүйцэтгэгч бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөнө.
1.2. Нийтлэг үндлэслэл
Энэхүү норм, дүрэм нь Монгол Улсын геодезийн сүлжээний төрөл, ангилал, геодезийн байрлалын сүлжээний анги, зэрэг болон түүнийг навигацийн хиймэл дагуул (GNSS)-ын технологиор байгуулах арга, аргачлал, техникийн үндсэн шаардлагыг тодорхойлно.
1.3. Норматив эшлэл
Энэ норм, дүрэмд дор дурдсан норматив баримт бичгийг эш татав. Үүнд:
- Геодези, зураг зүйн тухай хууль
- Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-19
- MNS:3951-20 Геодези, зураг зүй. Ерөнхий нэр томъёо, тодорхойлолт
- IGS станц байгуулах заавар 2015 (IGS site guidelines, IGS, 2015)[1]
Тайлбар: дээрх хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн хамгийн сүүлийн хүчинтэйг авч хэрэглэнэ.
1.4. Нэр томъёоны тодорхойлолт, товчилсон үгийн тайлал
Нэр томъёо, товчлол | Тодорхойлолт |
Байнгын Ажиллагаатай Суурин Станц (БАСС) | Навигацийн хиймэл дагуулын мэдээг тасралтгүй хүлээн авч, гурван хэмжээст солбицол ба засварыг түгээдэг тоног төхөөрөмж, програм хангамжийн цогц бүрдэл |
Байрлалын сүлжээ | GNSS-ийн хэмжилтээр дэлхийн гео-төвт 3 хэмжээст тэгш өнцгийн ITRF болон геодезийн солбицлын тогтолцоонд байрлалыг, геометрийн нивелирдлэгээр ортометрийн өндрийг, гравиметрийн хэмжилтээр хүндийн хүчний утгыг тодорхойлсон цэгүүдийн олонлог |
Бодит агшны хөдөлгөөнт хэмжилт (RTK-Real Time Kinematic | Суурь станцаас тухайн агшинд илгээсэн засварын мэдээллийг хөдөлгөөнт станц хүлээн авч өөрийн солбицлыг шууд тодорхойлох хэмжилтийн арга |
Геоид | MNS 3951:20. Далайн нам тайван тэнцвэртэй нөхцөлд байх үеийн гадаргуун шугамыг эх газарт үргэлжлүүлэн татахад үүссэн Дэлхийн хэлбэр |
Гравиметрийн сүлжээ | MNS 3951:20. Гравиметрийн хэмжилтээр хүндийн хүчний хурдатгалын утгыг тодорхойлж, тэгшитгэн бодсон геодезийн байнгын цэг тэмдэгтийн олонлог |
Дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем (GNSS- Global Navigation Satellite System) | Объектын орон зайн байрлал, хөдөлгөөний чиглэл, шилжилтийг тодорхойлох зорилгоор байгуулсан хиймэл дагуулын систем Тайлбар: Америкийн GPS, Оросын GLONASS, Европын GALILEO, Хятадын COMPASS/Bei-Dou, Японы QZSS, Энэтхэгийн IRNSS зэрэг навигацийн хиймэл дагуулын системүүд, тэдгээрийн засварыг дамжуулах зорилгоор нэмэлтээр байгуулсан Америкийн WAAS, Оросын SDCM, Европын EGNOS, Японы MTSAT, Энэтхэгийн GAGAN хиймэл дагуулын систем хамаарна |
Нарийвчлал бууруулах геометр хүчин зүйл (PDOP-Position Dilution of Precision) | MNS 3951:20. Хиймэл дагуулын геометр байрлалаас байршил ба цагийг тодорхойлох нарийвчлалыг бууруулах үзүүлэлтийг тодорхойлох хүчин зүйл |
Олон Улсын Дэлхийн Эргэлт, Референц Системийн үйлчилгээний байгууллага (IERS-International Earth Rotation and Reference Systems Service) | Квазар, хиймэл дагуул, дэлхийн эргэн тойронд байгуулсан IGS станцуудын өгөгдөл, мэдээг боловсруулан дэлхийн цаг, дэлхийн эргэлтийн параметрүүд, солбицлын референц тогтолцооны утгуудаар үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллага |
Олон улсын Дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийн Алба (IGS-International GNSS service) | Газрын тооллын референц тогтолцоог нарийвчлах, орон зайн байрлал тодорхойлох, навигац хийх, дэлхий судлалын үйл ажиллагаа явуулахад GNSS-ийн өндөр чанартай өгөдөл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангадаг алба Тайлбар: Энэхүү алба нь Олон улсын геодезийн холбоо (IAG)-д харъяалагддаг. |
Олон Улсын Газрын тооллын референц тогтолцоо (ITRF-International Terrestrial Reference Frame) | Байрлал тодорхойлох, хиймэл дагуулын навигаци хийх, үндэсний болон бүс нутгийн солбицлын тогтолцоог тодорхойлоход зориулсан дэлхийн газрын тооллын гео-төвт, 3 хэмжээст стандарт тогтолцоо Тайлбар: Энэхүү тогтолцоог дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем (GNSS), лазерын хиймэл дагуулын хэмжилтийн систем (SLR), хэт урт суурь шугам хэмжих систем (VLBI), доплерын хиймэл дагуулын хэмжилтийн систем (DORIS) гэсэн огторгуйн геодезийн хэмжилтийн үндсэн 4 техникийн өгөгдлийг нэгтгэн боловсруулж тодорхойлдог |
Өндрийн өнцөг | MNS 3951:20. Тэнгэрийн обьектуудын (хиймэл дагуулууд, квазарууд гэх мэт) хэмжилтэнд орсон мэдээллүүдийг цаашдын тооцоололт оруулж болохгүй байршлын тэнгэрийн хаяанаас дээших өндрийн өнцгийн хязгаар |
Улсын Геодезийн Тулгуур Сүлжээ (УГТС) | Үндэсний геодезийн тогтолцоо, ITRF тогтолцоонд солбицол нь тодорхойлогдсон АА-I, AA-II зэргийн БАСС-ууд |
Үндсэн чулуулаг | Сул чулуулаг, хөрсний доорх чулуулгийн хатуу давхарга. Зарим газарт үндсэн чулуулаг нь ил байдаг бол зарим газарт газрын гүнд оршдог |
Цэнэгт мандал | MNS 3951:20 Дэлхийгээс дээшээ 50-1000 км өндөрт орших нарны радиацаар иончлогдсон дэлхийн агаарын мандлын давхрага |
Шим мандал | MNS 3951:20 Дэлхийн туйл орчим газрын гадаргаас 8 км, экватор дээр 17 км орчим өндөрт орших дэлхийн агаар мандлын дотоод хэсэг |
2. Улсын геодезийн сүлжээний зориулалт
Улсын геодезийн сүлжээ гэж Геодези, зураг зүйн тухай хуулийн 1.3.6-д заасан геодезийн байнгын цэг, тэмдэгтийн тогтолцоог хэлнэ.
Геодезийн сүлжээг батлан хамгаалах, нутаг дэвсгэрийг зурагжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны болон аж ахуйн үйл ажиллагааны дараах ажил, үйлчилгээг явуулахад ашиглана. Үүнд:
а. нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн солбицлын нэгдсэн системийг тогтоох, цаг үеийн болон ирээдүйн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд;
б. нутаг дэвсгэрийг батлан хамгаалах болон иргэний зориулалтаар зурагжуулахад;
в. газрын болон байгалийн нөөц баялгийг хайх, судлах, олборлох, ашиглах, нөхөн сэргээх геодезийн хэмжилт, зураглалд;
г. дэлхийн гадарга, түүний таталцлын орчны цаг хугацааны өөрчлөлт, геодинамик үзэгдэл, байгаль цаг уур, түүх археологийн судалгааны эрдэм судлалын үйл ажиллагааны геодезийн хэмжилтэд;
д. авто зам, төмөр зам, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглах үеийн геодезийн хэмжилтэд;
е. газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, газрын кадастрын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай геодезийн хэмжилтийн ажилд;
ё. газрын, далайн, агаар-сансрын навигац болон байгаль орчны хяналт, үнэлгээг геодезийн тулгуур өгөгдлөөр хангахад;
ж. байрлал ба чиглүүлэг тодорхойлох өндөр нарийвчлалтай техник хэрэгслийн хэмжил зүйн баталгаажуулалтын геодезийн жишилтийн полигон байгуулахад.
3. Улсын геодезийн сүлжээний төрөл, ангилал, анги, зэрэг, тавигдах шаардлага
3.1. Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын геодезийн сүлжээ нь байрлал, өндөр, гравиметрийн гурван төрөлтэй байна.
Энэхүү норм, дүрмээр байрлалын сүлжээний асуудлыг зохицуулна. Өндрийн болон гравиметрийн сүлжээний асуудлыг тус тусдаа дүрмээр зохицуулна.
Монгол улсын байрлалын сүлжээ нь АА, А, В, С гэсэн 4 ангитай, АА ангийн сүлжээ нь АА-I, АА-II, AA-III, AA-IV гэсэн 4 зэрэгтэй байна.
Байрлалын сүлжээг тасралтгүй хэмжих хэлбэрээр нь идэвхтэй ба идэвхгүй гэж хоёр ангилна. Идэвхтэй сүлжээнд АА ангийн, идэвхгүй сүлжээнд А, В, С ангийн цэгүүд багтана.
3.1.1. Идэвхтэй сүлжээ
Идэвхтэй сүлжээ Байнгын Ажиллагаатай Суурин Станц (БАСС)-уудаас бүрдэнэ. Эдгээр станцууд Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн аль нэг байгууллагад харьяалагдана.
3.1.1.1. АА-I зэргийн БАСС нь ITRF-ыг шинэчлэх, тектоник хавтангуудын шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох, царцдасын деформацийн урт хугацааны судалгаа хийхэд зориулсан, 1-р хүснэгтэд заасан нарийвчлалын шаардлагыг хангах, тогтвортой суурь бүхий антенын байгууламжтай байна. Эдгээр БАСС нь IGS-ийн сүлжээнд хамрагдсан байна эсвэл түүнтэй ижил нарийвчлалтай байна.
3.1.1.2. АА-II зэргийн БАСС нь Үндэсний геодезийн тогтолцооны эхлэл өгөгдлийг тодорхойлоход зориулсан, 1-р хүснэгтэд заасан нарийвчлалын шаардлагыг хангах тогтвортой суурь бүхий антенын байгууламжтай байна. .
3.1.1.3. АА-III зэргийн БАСС нь Төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ААН-үүд БАСС-ын сүлжээг шигүүрүүлэх, RTK засвар дамжуулахад зориулсан 1-р хүснэгтэд заасан нарийвчлалын шаардлагыг хангах тогтвортой суурь бүхий антенын байгууламжтай БАСС байна. Эдгээр БАСС-ыг УГТС-ний өгөгдөл, мэдээллийг хэрэглэгчид хүргэх буюу зураглалын сүлжээ байгуулах, RTK засвар дамжуулахад ашиглана.
3.1.1.4. АА-IV зэргийн БАСС нь Төрийн байгууллага болон хувийн ААН-үүд богино болон дунд хугацаанд тодорхой зорилгоор ашиглах нэг, түүнээс олон тооны БАСС байна. Эдгээр БАСС-ын антены суурийн байгууламжийн тогтвортой байдал нь 1-р хүснэгтэд заасан нарийвчлалын шаардлагыг хангах антенын байгууламжтай байх бөгөөд RTK засвар дамжуулахад ашиглана.
3.1.1.5. АА-I, АА-II зэргийн БАСС байгуулах, ашиглах үйл ажиллагааг Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
3.1.1.6. АА-III, АА-IV зэргийн БАСС байгуулах, ашиглахад Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах ба өгөгдөл, мэдээлэл нь холбогдох норм, дүрмийн шаардлагад нийцсэн байна.
3.1.2. Идэвхгүй сүлжээ
Геодезийн сүлжээг нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулан улсын эдийн засгийн хөгжил, байршил, дэд бүтцийн асуудалтай уялдуулан байгуулна.
3.1.2.1. Идэвхгүй сүлжээ нь газарт бэхэлж суулгасан геодезийн байнгын цэг, тэмдэгт бүхий А, В, С ангийн сүлжээний цэгүүдээс бүрдэнэ.
3.1.2.2. Монгол улсын геодезийн сүлжээний цэгийн төвийг "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил" /БД-11-104-19/-ийн техникийн шаардлагын дагуу байгуулна.
3.1.2.3. Геодезийн сүлжээний ангилал, нарийвчлалыг 1-р хүснэгтэд, тавигдах шаардлагыг 2-р хүснэгтэд үзүүлэв.
1-р хүснэгт- Геодезийн сүлжээний ангилал, нарийвчлал
Сүлжээний ангилал | Анги, зэрэг | Үндсэн алдаа /см/ | Зайнаас хамаарах алдаа | Хэмжилт хийх хугацаа /цаг/ | Талын урт /км/ | |
ppm | 1:a | |||||
Идэвхтэй | АА-I | 0.2 | 0.002 | 1:500000000 | > 24 | 500-1500 |
АА-II | 0.3 | 0.01 | 1:100000000 | 24 | 200-350 | |
АА-III | 1.0 | 1.0 | 1:1000000 | 24 | Зориулалтаас хамааран 150 км хүртэл | |
АА-IV | 2.0 | 10 | 1:100000 | 24 | Зориулалтаас хамааран 100 км хүртэл | |
Идэвхгүй | А | 0.5 | 0.1 | 1:10000000 | 12 | 50-150 |
В | 1.0 | 1.0 | 1:1000000 | 4-8 | 30-80 | |
C | 2.0 | 10 | 1:100000 | 1-4 | 1-20 |
2-р хүснэгт. Геодезийн сүлжээний техникийн үндсэн шаардлага
д/д |
Техникийн үндсэн шаардлага | АА-II зэргийн сүлжээ (ҮГТС/БАСС) |
A ангийн сүлжээ |
В ангийн сүлжээ |
С ангийн сүлжээ |
1 | Цэгийн дундаж нягтрал (1 цэгийн үйлчлэх талбайн хэмжээ мян.км. кв) | 40-125
| 2.5-22.5 | 0.9-6.4 | 0.4 хүртэл |
2 | Астрономи-геодезийн сүлжээтэй холбох цэгийн тоо | 2-оос багагүй | 1-2 | Хэсэгчлэн давхцуулах эсвэл холбох | - |
3 | Улсын өндрийн сүлжээний репертэй холбох | Заавал холбох | Заавал давхцуулах эсвэл холбох | Хэсэгчлэн давхцуулах эсвэл холбох | Хэсэгчлэн давхцуулах |
4 | Улсын өндрийн сүлжээний репертэй холбох зай | 10 км—ээс холгүй | 10 км—ээс холгүй | Хэсэгчлэн давхцуулах | Хэсэгчлэн давхцуулах |
5 | Геодезийн дээд ангийн сүлжээтэй холбох (шинээр байгуулж буй сүлжээнд оролцуулах дээд анги, зэргийн сүлжээний цэгийн тоо) цэгийн тоо | IGS-ийн станц болон АA-I зэргийн БАСС | АA-I, АA-II зэргийн 5-6 БАСС | АA-I, АA-II зэргийн 6-8 БАСС эсвэл А ангийн сүлжээний цэг | АA-I, АA-II зэргийн 2-3 БАСС, А, В ангийн сүлжээний цэг |
6 | Улсын гравиметрийн сүлжээний цэгтэй холбох | 50 км- ээс холгүй байгаа цэгтэй холбох | Давхцуулах эсвэл 50 км- ээс холгүй байгаа цэгтэй холбох | Хэсэгчлэн давхцуулах | - |
7 | Сүлжээний цэгүүд хоорондох харилцан байрлалын дундаж квадрат алдаа | - | Байрлал нь 2см-ээс, өндөр нь 3см-ээс ихгүй | Байрлал нь 3см-ээс, өндөр нь 4см-ээс ихгүй | Байрлал нь 3см-ээс, өндөр нь 5см-ээс ихгүй |
3.2. Улсын геодезийн тулгуур АА ангийн сүлжээ
3.2.1. Монгол Улсын геодезийн тулгуур сүлжээ нь АА ангийн I, II зэргийн БАСС-уудаас бүрдэнэ.
3.2.2. УГТС-ний БАСС-ын антены суурийн байгууламжид "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-19"-д заасан цэгийн төвийг бэхэлж, орон зайн байрлалыг ITRF тогтолцоонд 10-15 см нарийвчлалтай тодорхойлно.
3.2.3. УГТС-г дэлхийн болон бүс нутгийн геодезийн сүлжээтэй холбон тэгшитгэн бодож нарийвчлалыг хангана.
3.2.4. УГТС-ний ортометрийн өндрийг II ангийн хэмжилтээр, хүндийн хүчний хурдатгалыг гравиметрийн сүлжээний I ангийн хэмжилтээр тус тус тодорхойлно.
3.2.5. УГТС-ний БАСС хоорондох зай 200-350 км байх бөгөөд 1 цэг ойролцоогоор 40-125 мян.км.кв. талбайд үйлчилнэ. Тулгуур сүлжээний цэгийн байршлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн төв болон захиргааны байгууллага, шинжлэх ухааны байгууллагын ажлын хэрэгцээ, шаардлагатай уялдуулан нарийвчлан тогтооно.
3.2.6 АА-I зэргийн БАСС-ыг ITRF-тогтолцоог нарийвчлах, Улсын геодезийн тулгуур сүлжээг ITRF тогтолцоотой холбоход ашиглана.
3.2.7 АА-II зэргийн БАСС-ын сүлжээг АА-I зэргийн БАСС-ын сүлжээнд тулгуурлан байгуулна. АА-II зэргийн БАСС-ыг Үндэсний геодезийн тогтолцоо ба ITRF хоорондын хамаарлыг тогтоох, Улсын геодезийн А, В, С ангийн сүлжээ байгуулахад тулгуур болгон ашиглана.
3.2.8. АА-III ба АА-IV зэргийн БАСС-ын сүлжээг АА-I, АА-II зэргийн БАСС-ын сүлжээнд тулгуурлан байгуулна.
3.2.9. АА-III ба АА-IV зэргийн сүлжээний цэгийн нягтрал буюу БАСС-ын тоо, байрлал, үйлчлэх хүрээг тусгайлсан техникийн төслөөр тогтооно.
3.2.10. АА-III ба АА-IV зэргийн сүлжээний цэгийн өндрийг III ангийн хэмжилтээр, хүндийн хүчний утгыг гравиметрийн сүлжээний II ангийн хэмжилтээр тус тус тодорхойлно.
3.3. Геодезийн А ангийн сүлжээ
3.3.1. А ангийн сүлжээг AA-I, AA-II зэргийн сүлжээнд тулгуурлан 1-р хүснэгт, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцүүлэн байгуулна. А ангийн сүлжээ өөр хоорондоо 50-150 км зайтай, газарт суулгаж бэхэлсэн геодезийн байнгын цэг тэмдэгтүүд, тэдгээрийн солбицлыг тэгшитгэн бодож тодорхойлсон геодезийн орон зайн байгууламж байна.
3.3.2. Энэ сүлжээний цэгүүд хоорондох зайг бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн түвшин, газар чичирхийллийн идэвхжил, гравиметрийн зураглалын хангамж, улсын өндрийн сүлжээний I ба II ангийн шугамын байрлалаас хамааруулж нарийвчлан тогтооно.
3.3.3. Сүлжээний 1 цэг 2.5-22.5 мян. км. кв талбайд үйлчилнэ.
3.3.4. Сүлжээний цэгүүд хоорондох харилцан байрлалын дундаж квадрат алдааг байрлалын хувьд 2 см-ээс, өндрийн хувьд 3 см-ээс ихгүй тодорхойлно.
3.3.5. А ангийн сүлжээний цэгүүдийг улсын өндрийн сүлжээний II ангийн цэгтэй давхцуулж эсвэл GNSS-ийн хэмжилтээр ойролцоох репертэй холбож хэмжинэ.
3.3.6. А ангийн сүлжээний цэгийн ортометрийн өндрийг өндрийн III ангийн хэмжилтээр, хүндийн хүчний утгыг гравиметрийн II ангийн хэмжилтээр тус тус тодорхойлно.
3.3.7. А ангийн сүлжээний цэгүүдийг солбицлын эрин шинэчлэгдэх бүрт судалгаа хийж, сэргээж, ITRF тогтолцооны солбицол буюу X, Y, Z утгууд болон геодезийн өргөрөг, уртраг, эллипсоидийн өндрийг шинэчлэн тодорхойлно.
3.4. Геодезийн В ангийн сүлжээ
3.4.1. В ангийн сүлжээг AA-II зэргийн болон А ангийн сүлжээнд тулгуурлан 1-р хүснэгт, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцүүлэн байгуулна. В ангийн сүлжээ нь өөр хоорондоо 30-80 км зайтай, газарт суулгаж бэхэлсэн геодезийн байнгын цэг тэмдэгтүүд, тэдгээрийн солбицлыг тэгшитгэн бодож тодорхойлсон геодезийн орон зайн байгууламж байна.
3.4.2. В ангийн сүлжээг GNSS-ийн хэмжилтийн аргаар цэг хоорондын харилцан байрлалын дундаж квадрат алдаа байрлалын хувьд 3 см-ээс, өндрийн хувьд 5 см-ээс ихгүй байхаар байгуулна.
3.4.3. Газар чичирхийллийн идэвхтэй бус нутагт тусгайлан байгуулах энэ сүлжээний цэгийн харилцан байрлалын дундаж квадрат алдаа байрлалын хувьд 2 см-ээс, өндрийн хувьд 3 см-ээс ихгүй байна.
3.4.4. Сүлжээний нэг цэг 0.9-6.4 мян.км. кв талбайд үйлчилнэ.
3.4.5. В ангийн сүлжээг улсын өндрийн сүлжээний цэгүүдтэй давхцуулж эсвэл GNSS-ийн хэмжилтээр ойролцоох репертэй холбож хэмжинэ.
3.4.6. В ангийн сүлжээний цэгтэй давхцуулсан астроном-геодезийн сүлжээний цэгүүдийн хоорондох зай В ангийн сүлжээний цэгүүд хоорондох зайнаас ихгүй байна.
3.4.7. В ангийн сүлжээний цэгээс холболт хийх репер хоорондох зай 10 км-ээс ихгүй байна.
3.4.8. В ангийн сүлжээний цэгүүдийн ортометрийн өндрийг өндрийн III ангийн хэмжилтээр эсвэл үүнтэй ижил нарийвчлал хангаж байхаар геоидын загвар ашиглан тодорхойлно.
3.4.9. В ангийн сүлжээний цэгүүдийг солбицлын эрин шинэчлэгдэх бүрт судалгаа хийж, сэргээж, ITRF тогтолцооны солбицол буюу X, Y, Z утгууд болон геодезийн өргөрөг, уртраг, эллипсоидийн өндрийг шинэчлэн тодорхойлно.
3.5. Геодезийн C ангийн сүлжээ
3.5.1. Төрөл бүрийн масштабтай байр зүйн зураглал, инженер геодезийн хэмжилт, геологи, уул уурхай, дэд бүтцийн төрөл бүрийн геодезийн хэмжилт, зураглалын байрлал, өндрийн үндэслэлд зориулж С ангийн сүлжээг АА, А, В ангийн сүлжээнд тулгуурлан 1-р хүснэгт, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцүүлэн байгуулна. С ангийн сүлжээ нь өөр хоорондоо дунджаар 1-20 км зайтай, газарт суулгаж бэхэлсэн геодезийн байнгын цэг тэмдэгтүүд, тэдгээрийн солбицлыг ижил нарийвчлалтай тэгшитгэн бодож тодорхойлсон геодезийн орон зайн байгууламж байна.
3.5.2. С ангийн сүлжээг АА, А болон В ангийн сүлжээнд тулгуурлан GNSS-ийн хэмжилтийн аргаар байгуулах бөгөөд цэг хоорондын харилцан байрлалын дундаж квадрат алдаа байрлалын хувьд 3 см, өндрийн хувьд 5 см–ээс ихгүй байна.
3.5.3. Сүлжээний цэгүүдийн хоорондох зайг дараах нөхцлүүдийг харгалзан нарийвчлан тогтооно.
3.5.3.1. Эдийн засгийн хөгжлийн томоохон бүс, газар чичирхийллийн 7 ба түүнээс дээш баллын идэвхжилттэй нутаг дэвсгэрт сүлжээний цэгүүдийн хоорондох зай 5-15 км;
3.5.3.2. Бусад нутаг дэвсгэрт цэгүүдийн хоорондох зай 1-20 км байх;
3.5.4. Сүлжээний цэгүүдийн нягтрал буюу нэг цэгийн үйлчлэх талбайн хэмжээг техникийн төслөөр тогтооно.
3.5.5. С ангийн сүлжээг улсын өндрийн сүлжээний репертэй холбох хэмжилтийг 2 см-ээс багагүй нарийвчлалтай гүйцэтгэнэ.
3.5.6. Холболт хийх репер хоорондох зай 10 км-ээс ихгүй байна.
3.5.7. С ангийн сүлжээний цэгүүдийн ортометрийн өндрийг өндрийн IV ангийн хэмжилтээр эсвэл үүнтэй ижил нарийвчлал хангаж байхаар геоидын загвар ашиглан тодорхойлно.
3.5.8. С ангийн сүлжээний цэгүүдийг солбицлын эрин шинэчлэгдэх бүрт судалгаа хийж, сэргээж, ITRF тогтолцооны солбицол буюу X, Y, Z утгууд болон геодезийн өргөрөг, уртраг, эллипсоидийн өндрийг шинэчлэн тодорхойлно.
4. Улсын Геодезийн сүлжээ байгуулах
4.1. Геодезийн сүлжээ төлөвлөх
4.1.1. Геодезийн сүлжээний цэг хэмжилтийн өгөгдлийн чанарт нөлөөлөх радио долгион үүсгэгчийн нөлөөгүй газарт байна.
4.1.2. Геодезийн сүлжээний цэг цахилгаан дамжуулах шугамаас 50м-ээс багагүй зайд байна.
4.1.3. УГТС-ний БАСС-ыг доорх шаардлагыг хангаж төлөвлөнө. Үүнд:
4.1.3.1. АА-I зэргийн сүлжээний БАСС байгуулах асуудлыг Монгол Улсын бүс нутгийн хөгжил, төрийн болон шинжлэх ухааны байгууллагын хэрэгцээ шаардлагатай уялдуулан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ;
4.1.3.2. АА-I зэргийн сүлжээг бүрдүүлэх БАСС-ыг IGS-ийн станц байгуулах зааврын дагуу байгуулах ба хоорондоо 500-1500 км зайтай, АА-II сүлжээний тулгуур байхаар төлөвлөнө;
4.1.3.3. АА-I зэргийн сүлжээг төлөвлөхдөө олон улсын IGS станц байгуулах заавар буюу "IGS site guidelines (IGS, 2015), https://www.igs.org/wp-content/uploads/2019/08/IGS-Site-Guidelines-July-2015.pdf" бичиг баримтыг ашиглана;
4.1.3.4. АА-I зэргийн сүлжээний БАСС байгуулах газар нь өндрийн өнцгийн 10 градусаас дээш байрлаж байгаа хиймэл дагуулаас ирэх долгионыг хаах өндөр объектгүй, инженер-геологийн судалгаагаар тогтвортой байдал нь тогтоогдсон байна;
4.1.3.5. АА-II зэргийн сүлжээ буюу УГТС-ний БАСС байгуулах асуудлыг Монгол Улсын бүс нутгийн хөгжил, төрийн болон шинжлэх ухааны байгууллагын хэрэгцээ шаардлагатай уялдуулан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ;
4.1.3.6. АА-II зэргийн сүлжээний БАСС байгуулах газар нь өндрийн өнцгийн 10 градусаас дээш байрлаж байгаа хиймэл дагуулаас ирэх долгионыг хаах өндөр объектгүй, инженер-геологийн судалгаагаар тогтвортой байдал нь тогтоогдсон байна;
4.1.3.7. УГТС-ний БАСС-ын хүлээн авагчийн антенд ирж буй долгионыг сааруулах, ойлгож болох биет (байшин барилга, цамхаг г.м.) зүйлгүй эсвэл тэдгээр нь нөлөөлөхөөргүй хол зайд байна;
4.1.3.8. УГТС-ний БАСС-ын антены ортометрийн өндөр, хүндийн хүчний утгыг тодорхойлох, тогтвортой байдлыг хянах зорилгоор БАСС байгуулах газарт антены сууриас 100м-ээс холгүй зайд өндрийн сүлжээний II ангийн цэгийг төлөвлөнө;
4.1.3.9. УГТС-ний БАСС-д гравиметрийн үнэмлэхүй хэмжилт хийх боломжтой байна.
4.1.4. АА-III, AA-IV зэргийн сүлжээний БАСС-ыг доорх шаардлагыг хангаж төлөвлөнө. Үүнд:
4.1.4.1. АА-III, AA-IV зэргийн сүлжээний БАСС-ын байрлалыг ашиглалтын зориулалтаас хамааруулан 1-р хүснэгт, 2-р хүснэгтэд заасан хэмжээнд нийцүүлэн төлөвлөнө;
4.1.4.2. АА-III, AA-IV зэргийн сүлжээний БАСС-ын антеныг барилга, газарт эсвэл барилга байгууламжийн дээвэр дээр байрлуулахаар төлөвлөнө.
4.1.5. А, В, С ангийн сүлжээг доорх шаардлагыг хангаж төлөвлөнө. Үүнд:
4.1.5.1. А ангийн сүлжээг АА-II зэргийн сүлжээний БАСС-д, В ангийн сүлжээг АА-II зэргийн сүлжээний БАСС, А ангийн сүлжээний цэгүүдэд тулгуурлан нутаг дэвсгэрийн хэмжээнд жигд тархсан байхаар, С ангийн сүлжээг АА-II зэргийн сүлжээний БАСС, А ба В ангийн сүлжээний цэгүүдэд тулгуурлан 1-р хүснэгт, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцүүлэн тус тус төлөвлөнө.
4.1.5.2. Сүлжээний шинээр суулгах цэгийн байрлалыг түүний ойролцоо, өндрийн өнцгийн 15 градусаас дээш байрлаж байгаа хиймэл дагуулаас ирэх долгионыг хаах өндөр объектгүй газрыг сонгож төлөвлөнө.
4.1.5.3. С ангийн сүлжээг зураглалын үндэслэлд зориулан дээд ангийн сүлжээнд тулгуурлан 1-р хүснэгт, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцүүлэн төлөвлөнө.
4.2. Геодезийн сүлжээний судалгаа хийх
4.2.1. Хээрийн судалгааны ажилд гарахын өмнө ажил гүйцэтгэгч нар төлөвлөсөн ажлыг гүйцэтгэх онцлог нөхцөл, геодези, байр зүй, инженер геологи, гравиметрийн ба усны хайгуул судалгааны материалуудтай танилцана.
4.2.2. АА ангийн сүлжээний цэг буюу БАСС-ыг байгуулахын өмнө дараах судалгааг хийнэ. Үүнд:
4.2.2.1. Урьд байгуулсан БАСС-уудын байрлалыг Монгол улсын хил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн шугам, аймаг сумдын нэр бүхий жижиг масштабын газрын зурагт тэмдэглэж оруулна;
4.2.2.2. Уг зурагт зай, харилцан байрлалаараа 1-р хүснэгт, 2-р хүснэгтэд заасан шаардлагыг хангаж байхаар шинээр БАСС байгуулах газрын байрлалыг сонгож тэмдэглэнэ;
4.2.2.3. Антеныг урт хугацаанд тогтвортой байлгах нөхцөлийг хангахын тулд сонгосон газрын чичирхийлэл, царцдасын хөдөлгөөн, цаг уурын талаар мэдээлэл бүрдүүлнэ;
4.2.2.4. Сонгосон газарт навигацийн хиймэл дагуулын долгионыг хаах саад, долгион ойлгогч объект, радио давтамжид нөлөөлөх үүсгэгч байгаа эсэхийг тогтоож хиймэл дагуулын үзэгдэлтийн диаграммыг Б хавсралт, В хавсралтад заасны дагуу байгуулна;
4.2.2.5. AA-I, AA-II зэргийн БАСС байгуулах газрын ойролцоо ирээдүйд навигацийн хиймэл дагуулын долгион ойлгогч төмөр хана болон төмөр тэмдэг байрлуулах, антенын ойролцоо, өндрийн өнцгийн 15 градусаас дээш байрлаж байгаа хиймэл дагуулаас ирэх долгионыг хаах барилга барих, мод тарих, радио, телевизийн цамхаг, богино долгионы холбоо, цахилгаан дамжуулах шугам, трансформатор, үүрэн холбооны цамхаг зэрэг радио давтамжийн үүсгэвэр байгуулахыг хот суурин, нутаг дэвсгэрийн хот төлөвлөлтөд тусгасан эсэхийг судална;
4.2.2.6. AA-I, AA-II зэргийн БАСС байгуулахаар төлөвлөж байгаа газарт туршилтын зорилгоор багадаа 30 секундийн давтамжтай 48 цагийн тасралтгүй хэмжилтийг гүйцэтгэж өгөгдөл цуглуулна. Цуглуулсан өгөгдлийг GNSS өгөгдлийн чанарын үнэлгээний програмаар боловсруулж, долгион хүлээн авахад нийцтэй эсэх, хэмжсэн долгионы үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, чанарын үнэлгээ гаргана. Үүнд хүлээн авсан долгион ба мэдээнд нэгдүгээрт төлөвлөсөн хэмжилтийг хувиар болон тоон утгаар нь, хоёрдугаарт L1, L2 давтамж дээр ойсон долгионы (MP1, MP2) нөлөөний дундаж квадрат алдаагаар нь, гуравдугаарт фазын тасралтаар нь чанарын үнэлгээ хийнэ;
4.2.2.7. БАСС-ыг өндрийн болон гравиметрийн цэгтэй холбох судалгаа хийнэ;
4.2.2.8. БАСС-ын хэрэглэх цахилгааны эх үүсгэвэр, интернэт, шилэн кабелийн холболт зэрэг дэд бүтцийн судалгаа хийнэ;
4.2.2.9. БАСС байгуулах газрыг газар эзэмшигч, ашиглагч этгээдтэй зөвшилцөх зэрэг болно.
4.2.3. А, В, С ангийн сүлжээ байгуулахын өмнө дараах судалгаа хийнэ. Үүнд:
4.2.3.1. Урьд байгуулсан БАСС-ууд, А, В, С ангийн сүлжээний цэгүүдийн байрлалыг Монгол улсын хил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн шугам, аймаг сумдын нэр бүхий жижиг, дунд масштабын газрын зурагт тэмдэглэж оруулна;
4.2.3.2. шинээр байгуулах геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгт байршуулах газрыг 1-р хүснэгт, 2-р хүснэгтэд заасан шаардлагыг хангаж байхаар зураг дээр сонгож тэмдэглэнэ;
4.2.3.3. шинээр байгуулах геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгт байршуулах газрыг урт хугацаанд хадгалагдах, байрлал болон өндрөөрөө урт хугацаанд тогтвортой байх, навигацийн хиймэл дагуул, өндрийн, гравиметрийн хэмжилт хийхэд тохиромжтой байрлалд сонгоно;
4.2.3.4. шинээр байгуулах сүлжээний цэгийг аль болох триангуляци, гравиметр, өндрийн сүлжээний цэгтэй давхцуулна;
4.2.3.5. шинээр газарт суулгах цэг, тэмдэгтийн хэлбэр, суулгах гүн, тоог "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил" /БД 11-104-19/-д заасны дагуу тодорхойлно;
4.2.3.6. цэг, тэмдэгт байгуулах газрыг газар эзэмшигч, ашиглагч этгээдтэй зөвшилцөнө.
4.3. Геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийн хайгуул хийх
4.3.1. холболтын хэмжилт хийх болон шинээр байгуулж байгаа сүлжээнд ашиглах триангуляци, гравиметр, өндрийн сүлжээний цэг тэмдэгтийг солбицлын утга, тэдгээрийг тэмдэглэсэн байр зүйн зураг, төв цэгийн газар дээрх гадна тэмдэглээсээр нь газар дээр олж, нөхцөл байдлыг үнэлэх, гаднах тэмдэглээсийг сэргээнэ.
4.3.2. сүлжээнд хамруулахаар төлөвлөж байгаа урьд байгуулсан навигацийн хиймэл дагуулын сүлжээний цэгүүдийн байдлыг үнэлж, тогтоох, гаднах тэмдэглээсийг сэргээнэ.
4.3.3. цэг, тэмдэгт байгуулах газрын байрлалыг том, дунд масштабын байр зүйн зураг, агаарын зураг дээр тэмдэглэж, хуучин цэгүүдийн байршил, абрисыг тодотгон, цэгийн орон зайн ойролцоо солбицол (өргөрөг, уртраг, өндөр)-ыг тодорхойлж, навигацийн хиймэл дагуулын үзэгдэлтийн диаграммыг Б хавсралт, В хавсралтад заасны дагуу байгуулна.
4.3.4. геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хайгуулыг "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил" /БД 11-104-19/-д заасны дагуу хийнэ.
4.4. Геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийг газарт байгуулах
4.4.1. АА ангийн сүлжээний цэг буюу БАСС-ыг доорх нөхцөл, шаардлагыг хангаж байгуулна. Үүнд:
БАСС байгуулах эрх авах
4.4.1.1. AA-III, AA-IV зэргийн БАСС байгуулах этгээд нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна;
Байгууламжийн тогтвортой байдал
4.4.1.2. БАСС байгуулахын өмнөх антены суурийн байгууламж барихад шаардлагатай хөрсний инженер-геологийн судалгааг хийлгэж дүгнэлт гаргуулсан байна;
4.4.1.3. Үндэсний геодезийн тогтолцооны эхлэл өгөгдлийг тодорхойлох, тектоник хавтангийн хөдөлгөөн, таталт-түлхэлтийн хүчнүүд, хавтангийн дотоод гажилт, царцдасын хөдөлгөөнийг тодорхойлох AA-I, AA-II зэргийн БАСС-ын антены суурийн байгууламж нь үндсэн чулуулагт эсвэл түүнтэй дүйцэхүйц тогтвортой суурь бүхий байгууламжид бэхлэгдсэн байна;
4.4.1.4. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын антены суурьт "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил" /БД 11-104-19/-ийн ГЦХ-3 хэлбэрийн байгууламжийг ашиглана;
4.4.1.5. AA-III, AA-IV зэргийн сүлжээний БАСС-ын антены суурьт "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил" /БД 11-104-19/-ийн ГЦХ-3, ГЦХ-4 хэлбэрийн байгууламжийг ашиглана;
4.4.1.8. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын антеныг суурийн байгууламжтай холбогч төхөөрөмж ашиглан холбоно;
4.4.1.9. Холбогч төхөөрөмжөөр хэмжилт хийх төв цэг ба антены төв цэгийн байрлалыг 1 мм нарийвчлалтай төвлөрүүлнэ;
4.4.1.10. Холбогч төхөөрөмжөөр антеныг хойд зүг рүү 10 градус нарийвчлалтай чиглүүлнэ;
4.4.1.11. AA-III, AA-IV зэргийн сүлжээний БАСС-ын антены байгууламж нь бүтцийн хувьд ул чулуун дээр, барилгын даацын хана, багана дээр эсвэл хананы огтлолцлын ойр орчимд тулгуурласан байна;
4.4.1.12. AA-III, AA-IV зэргийн сүлжээний БАСС-ын антеныг тоосгон эсвэл төмөр бетон хийцтэй барилга дээр суурилуулах бөгөөд антеныг бэхлэхээс өмнө барилгын суурьт хяналтын хэмжилтийг 2-3 улирлын хугацаанд хийсэн байна;
4.4.1.13. БАСС-ын антен суурилуулах барилгын даацын хана, багана болон антен суурилуулах байрлалыг барилгын инженерийн тусламжтайгаар тодорхойлж сонгоно;
4.4.1.14. БАСС-ын антенийг суурилуулах барилгын суулт нь тогтворжсон байх бөгөөд уг барилгад техникийн дүгнэлт, паспортжуулалт хийлгэсэн байна;
4.4.1.15. Түүхийн дурсгалт байшин барилга дээр БАСС-ыг байгуулахыг хориглоно;
Тэжээлийн эх үүсвэр
4.4.1.16. БАСС нь үндсэн болон нөөц тасралтгүй, найдвартай тэжээлийн эх үүсвэртэй байна;
4.4.1.17. Төвийн эрчим хүчний системд холбогдсон газарт байгуулсан БАСС-ын үндсэн тэжээлийг хувьсах цахилгаан гүйдлээр хангана. Нөөц тэжээлийн эх үүсгэвэрт нарны зай хэрэглэж болно;
4.4.1.18. Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй, алслагдсан байрлалд байгуулсан БАСС-д үндсэн болон нөөц тэжээлийг нарны зайгаар хангана;
4.4.1.19. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын тэжээл хэвийн байгааг удирдлагын төв байнга тасралтгүй хянах нөхцлийг бүрдүүлж ажиллах, тэжээлийн систем хулгай болон бусад гаднын нөлөөллөөс хамгаалагдсан байна;
4.4.1.20. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын дэргэд агаарын даралт, температур, чийгшил зэрэг хүрээлэн буй орчны өгөгдөл цуглуулах төхөөрөмж суурилуулж, тэдгээрийн тэжээл нь мөн тасалдалгүй байх нөхцөлийг хангасан байна;
Өгөгдөл дамжуулалт
4.4.1.21. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС нь өгөгдөл дамжуулах холбоогоор хангагдсан байна. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын тасралтгүй, найдвартай ажиллагаа, өгөгдөл дамжуулалтыг хангах зорилгоор БАСС бүрийг сүлжээний удирдлагын төвтэй зөвхөн БАСС-ын сүлжээнд зориулсан үндсэн болон нөөц шилэн кабелиар холбоно. Хэрэв шилэн кабелийг түрээсэлж байгаа бол холболтын тасралтгүй ажиллагааг хангах үүднээс үндсэн болон нөөц шилэн кабелийг хоёр өөр оператораас авна;
4.4.1.22. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС нь өгөгдлийг бодит цаг хугацаанд дамжуулах болон тогтмол хугацаанд өгөгдлийг нөөцөлж дамжуулах холбооны дэд бүтцээр хангагдсан байна;
4.4.1.23. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын өгөгдөл дамжуулах холбооны систем нь RTK засварыг хоцрогдол, тасалдалгүй дамжуулдаг байна;
4.4.1.24. Өгөгдөл дамжуулах зурвасын өргөн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
а. Өгөгдлийг тасралтгүй татахад хүрэлцээтэй;
б. Хүлээн авагчийн системийн програмыг тухай бүрд тасралтгүй шинэчлэх боломжтой;
в. Хүлээн авагч болон цаг уурын станцын мэдээлэл, тэжээлийн төлөв байдлыг дүрсээр хянах вэб камерийн өгөгдлийг тасалдалгүй дамжуулах боломжтой;
г. GNSS-ийн шинэчлэлтэй холбоотой өгөгдлийн хэмжээ (нэмэлт долгион болон дагуул хөөргөлт, навигацийн хиймэл дагуулын шинэ систем г.м) нэмэгдэхэд түүнийг тасалдалгүй дамжуулах боломжтой байна.
4.4.1.25. БАСС-ыг нэмж байгуулахад AA-I, AA-II зэргийн сүлжээний өгөгдөл дамжуулах сүлжээний загвар, IP хаягийн архитектурыг хангалттай хүрэлцэхүйц байхаар төлөвлөнө;
4.4.1.26. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-д өгөгдөл, засвар үйлчилгээг дамжуулах VPN сүлжээ байгуулна;
4.4.1.27. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангахын тулд бүрэн ажиллагаатай хүлээн авагч болон антен; антены болон тэжээлийн кабель; бие даасан өгөгдөл дамжуулах холбооны нөөц систем; тэжээлийн зай эсвэл хүлээн авагчийн хэрэглэх хүчдэлд тохирсон хувьсах гүйдлийг тогтмол гүйдэлд хувиргагч зэрэг нэмэлт нөөцтэй байна;
4.4.1.28 БАСС-аас хэрэглэгчдэд RTK засварыг хамгийн ихдээ 2 секундээс ихгүй хоцрогдолтой дамжуулах сүлжээний тохиргоог хийнэ;
Засвар үйлчилгээ
4.4.1.29. AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС байгуулсны дараа урьдчилсан (proactive) эсвэл тухайн үеийн (reactive) засвар үйлчилгээг хийнэ;
4.4.1.30. Урьдчилсан засвар үйлчилгээнд дараах үйл ажиллагаа хамаарна. Үүнд:
а. Тоног төхөөрөмжийн системийн програмын шинэчлэлтийг тухай бүр хийнэ;
б. Тэжээлийг шалгаж, шаардлагатай тохиолдолд өөрчилнө;
в. Зогсолтын буюу нөөц горимд байгаа тэжээлийн эх үүсгэврийг ажиллуулж шалгана;
г. GNSS-ийн антен суурилуулалтыг горимын дагуу шалгаж, кабелийн бүрээсийн эвдрэл, дохио алдалтыг шалгана;
д. Антены холбогч суурийг чангална;
е. Ус нэвчилтийг шалгана;
ё. Шүүлтүүрийн сэнс болон бортогыг цэвэрлэж, шаардлагатай тохиолдолд солино;
ж. Байгууламжийн гадна бүтцийн эвдрэл, зэврэлтийг шалгана;
з. Давтан шалгалт хийнэ.
4.4.1.31. Тухайн үеийн засвар үйлчилгээнд нөөц GNSS хүлээн авагч, бусад сэлбэг хэрэгслүүд, жил бүрийн хуваарьт шинэчлэлтийн гэрээ зэрэг хамаарна;
4.4.1.32. БАСС хариуцсан ажилтан сүлжээний засвар үйлчилгээг өөрөө хийх эсвэл засвар үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлж, засвар үйлчилгээний бүртгэл хөтөлнө;
4.4.1.33. БАСС хариуцсан ажилтан нь БАСС бүрийн ажиллах хугацаа, гэмтлийн үед хариу үйлдэл үзүүлэх хугацааг тодорхойлж холбогдох баримт бичгийг бэлтгэнэ;
Дагуул репер байгуулах
4.4.1.34. БАСС-ын антены тогтвортой байдлыг хянах, ортометрийн өндөр болон хүндийн хүчний утгыг тодорхойлж, хянах зорилгоор дагуул реперийг 100м-ээс ихгүй зайд "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-19"-т заасны дагуу байгуулна;
Орчны хамгаалалт
4.4.1.35. БАСС түүний байгууламж нь хулгай, сүйтгэл, цаг агаар, аянга болон малын хөдөлгөөнөөс хамгаалагдсан байна. БАСС байгуулах орчны газарт урт хугацааны газар эзэмших/ашиглах эрх авна;
4.4.1.36. БАСС-ын төхөөрөмжийг цельсийн 15-24 хэм, 20 хувиас багагүй чийгшилтэй байр, тасалгаанд байрлуулна.
4.4.2. А, В, С ангийн сүлжээний цэг тэмдэгтийг газарт доорх шаардлагыг хангаж байгуулна. Үүнд:
4.4.2.1. А, В, С ангийн сүлжээний цэг тэмдэгтийг газарт суулгахад "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-19"-ыг мөрдөнө;
4.4.2.2. А болон В ангийн сүлжээ байгуулахад "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-19"-ын 6.2.2-д заасан цэгийг ашиглана;
4.4.2.3. С ангийн сүлжээ байгуулахад "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-19"-ын 6.2.5-д заасан цэгийг ашиглана;
4.4.2.4. Сүлжээний цэг тэмдэгтийг газарт бэхэлж байгуулсны дараа цэгийн орон зайн ойролцоо солбицол (өргөрөг, уртраг, өндөр)-ыг тодорхойлох, цэг, тэмдэгтүүдийн хувийн хэргийг бүрдүүлэх, навигацийн хиймэл дагуулын үзэгдэлтийн диаграмм байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Навигацийн хиймэл дагуулын үзэгдэлтийн диаграмм байгуулах хэмжилтийг Б хавсралтын дагуу, диаграммыг В хавсралтад заасны дагуу байгуулна;
4.4.2.5. Шинээр байгуулах цэг үндсэн хоёр шаардлага хангасан байна. Үүнд:
а. цэгийн хэлбэр хийц болон суулгах гүний хэмжээ нь тухайн газрын хөрс, чулуулгийн нөхцөлд урт удаан хугацаанд эвдрэлгүй хадгалагдах, гаднах тэмдэглээс урт хугацаанд хадгалагдах;
б. төв ба реперийг эрж олоход хялбар, хэмжилт хийх нөхцөл, аюулгүй ажиллагааг хангасан байх.
4.5. Геодезийн сүлжээний хээрийн хэмжилт, тавигдах шаардлага
4.5.1. Сүлжээний хээрийн хэмжилтийг доорх дарааллаар гүйцэтгэнэ. Үүнд:
4.5.1.1 АА-I, АА-II зэргийн сүлжээний БАСС-ын хүндийн хүчний хурдатгалыг дагуул репер дээр 5 жил тутамд давтан тодорхойлно;
4.5.1.2. Гравиметрийн I ангийн цэгээс дагуул реперийн хүндийн хүчний хурдатгалыг статик гравиметрээр 1-2 мкГал нарийвчлалтай дамжуулна;
4.5.1.3. Улаанбаатар хотод байрлах БАСС-ын үнэмлэхүй хүндийн хүчний хурдатгалыг "Цэцэг зочид буудал-0001" дугаартай Монгол Улсын Гравиметрийн суурь цэгээс харьцангуй хэмжилтийн аргаар хэмжиж тодорхойлно;
4.5.1.4. Хэрэв АА-I, АА-II зэргийн сүлжээний БАСС нь өндрийн эсвэл гравиметрийн сүлжээний цэгээс 100м-ээс ихгүй зайд байрлах бол түүнийг дагуул цэгээр ашиглана;
4.5.1.5. БАСС-ын ортометрийн өндрийг дагуул реперээс өндрийн II ангийн хэмжилтээр 2мм-ээс ихгүй харьцангуй алдаатайгаар тодорхойлно. Хэрэв ортометрийн өндрийг өндрийн II ангийн хэмжилтээр тодорхойлох боломжгүй тохиолдолд дагуул репер дээр 24 цагаас багагүй хугацааны GNSS-ийн статик хэмжилт хийж, өгөгдлийг БАСС-ын өгөгдөлтэй нэгтгэн тэгшитгэн бодож тодорхойлсон эллипсоидийн өндөржилтийг, дагуул реперийн ортометрийн өндөр дээр нэмж тодорхойлно;
4.5.1.6. А ангийн сүлжээний цэгийн хүндийн хүчний хурдатгалыг байнгын хэмжилт хийх хугацаатай нэгэн адил хугацаанд статик гравиметрээр тодорхойлно;
4.5.1.7. А, В ангийн сүлжээний давтан хэмжилтийг 5 жил тутамд, ITRF тогтолцооны шинэ хувилбар гарсан үед тухай бүрд хийнэ;
4.5.1.8. А, В, С ангийн сүлжээний хэмжилт хийхэд антенийг 1 мм нарийвчлалтай төвлөрүүлж, хэмжилтийн эхлэл ба төгсгөлд антены өндрийг 0.1 мм-ийн нарийвчлалтай хэмжинэ;
4.5.1.9. А, В, С ангийн сүлжээний хэмжилтийг статик горимоор хийнэ;
4.5.1.10. А, В, С ангийн сүлжээний хэмжилтийн нэг ээлжинд 3-р хүснэгтэд заасан тооны GNSS хүлээн авагчийг ашиглана;
4.5.1.11. А, В, С ангийн сүлжээний хэмжилтийг хоёр ээлжээр хийнэ. Хоёрдугаар ээлжийн хэмжилт хийхэд нэгдүгээр ээлжийн хэмжилтийг зогсоож, 0.5-1 цаг хүлээгээд антены өндрийг 10 см-ээс багагүй хэмжээгээр ихэсгэж/багасгаж хэмжилтийг дахин эхлүүлнэ. Хоёрдугаар ээлжийн хэмжилтийн үргэлжлэх хугацаа нэгдүгээр ээлжийн хэмжилтийн хугацаатай ижил байна;
4.5.1.12. А ангийн сүлжээг АА-II зэргийн сүлжээний БАСС-ын байрлалтай уялдуулан тэдгээрийг шигүүрүүлэх зарчмаар байгуулна;
4.5.1.13. А ангийн сүлжээний нэг ээлжийн хэмжилтэд ашиглах GNSS хүлээн авагчийн тоо БАСС-ыг оролцуулахгүйгээр 6-8 байна;
4.5.1.14. Сүлжээний бүх цэгийн хэмжилтийг нэг ээлжээр хийхгүй тохиолдолд цэгүүдийг багцад хувааж хэд хэдэн ээлжийн хэмжилтээр гүйцэтгэнэ;
4.5.1.15. Багцуудыг 3-аас доошгүй тооны цэг дээр давхцуулан хэмжиж холбоно;
4.5.1.16. Нэг багцын хэмжилтийг тухайн багцын ойролцоо орших 4-өөс доошгүй АА-II зэргийн сүлжээний БАСС-ыг оролцуулан хийнэ;
4.5.1.17. Антены өндөр, агаарын температур, даралт, чийгшлыг хэмжиж хэмжилтийн журналд тэмдэглэнэ;
4.5.1.18. В ангийн сүлжээний хэмжилтийг АА-II зэргийн сүлжээний БАСС болон А ангийн сүлжээний цэгүүдэд тулгуурлан гүйцэтгэнэ;
4.5.1.19. В ангийн сүлжээг багц болгон хувааж, багцуудыг 3-аас доошгүй тооны цэг дээр давхцуулан хэмжиж холбоно;
4.5.1.20. С ангийн сүлжээг багц болгон хуваах тохиолдолд багцуудыг 2-оос доошгүй цэг дээр давхцуулан хэмжиж холбоно;
4.5.1.21. С ангийн сүлжээний хэмжилт хийх хугацаа цэг хоорондын зайнаас хамаарч 1-4 цаг байх ба хэмжилтийн ээлж хооронд антены өндрийг 10 см-ээс багагүй өөрчилж хэмжинэ;
4.5.1.22. Шинээр байгуулж байгаа геодезийн сүлжээний цэгийг триангуляцийн болон өндрийн сүлжээний цэгтэй холбох хэмжилтийг хоёр давтамжтай навигацийн геодезийн хүлээн авагч ашиглана. Триангуляцийн цэг 10 км-ээс холгүй, өндрийн сүлжээний цэг 1 км-ээс холгүй зайд байвал холболтын хэмжилтийг нэг давтамжтай навигацийн геодезийн хүлээн авагчаар хийж болно;
4.5.1.23. Геодезийн сүлжээний GNSS-ийн хэмжилтийн журналыг А хавсралтад үзүүлсэн загварын дагуу хөтөлнө;
4.5.1.24. Нэг эсвэл хэд хэдэн тулгуур цэгээс тодорхойлж буй цэгүүдийн векторыг цацраг буюу дүүжин байдлаар нэг удаагийн хэмжилтээр гүйцэтгэхийг хориглоно;
4.5.1.25. Хэмжилтийн дараа Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хэмжилтийн журнал, цэг, тэмдэгтийн хувийн хэрэг, төвийн дугаарыг барласан хуудас, хэмжилтийн чанарын үзүүлэлт, хэвлэмэл техникийн тайлан, хэмжилтийн түүхий өгөгдлийг файлаар хүлээлгэж өгнө.
4.5.2. Хэмжилтийг доорх шаардлага хангаж гүйцэтгэнэ. Үүнд:
4.5.2.1. АА-I, АА-II зэргийн сүлжээний БАСС-ын антены фазын төв цэг нь суурийн байгууламжийн төв цэгтэй харьцангуйгаар байрлал, өндрийн хувьд 2 мм-ээс бага өөрчлөлттэй байна;
4.5.2.2. IGS байгууллагын жагсаалтад орсон хүлээн авагч болон антенийг ашиглаж сүлжээний хэмжилтийг гүйцэтгэнэ;
4.5.2.3. Геодезийн сүлжээний хэмжилтийг 3-р хүснэгт, 4-р хүснэгт, 5-р хүснэгтэд заасан шаардлагыг хангаж гүйцэтгэнэ.
3-р хүснэгт - Геодезийн сүлжээний GNSS-ийн хэмжилтийн үндсэн шаардлага
Үндсэн шаардлага | Сүлжээний анги | |||
АА | А | В | С | |
Олон давтамжтай хүлээн авагч хэрэглэх | тийм | тийм | тийм | Зайнаас хамаарч нэг эсвэл олон давтамж |
Хүлээн авагчийн сувгийн тоо | 24 | 12 | 12 | 12-9 |
Хэмжилтийн арга | статик | статик | статик | статик |
Хэмжилтийн нэг агшинд хэрэглэх GNSS-ийн хүлээн авагчийн тоо | Бүх БАСС | 6-8 | 4-6 | 3 |
Хэмжилтийн тасралтгүй үргэлжлэх хугацаа | 24 цагаас багагүй, тасралтгүй | 12 цагийн тасралтгүй | 8 цагийн тасралтгүй | Зайнаас хамаарч 1-4 цаг |
Хэмжилтийн ажилд нэгэн зэрэг ажиглах навигацийн хиймэл дагуулын тоо | 15 багагүй | 15 багагүй | 10 багагүй | 10 багагүй |
Навигацийн хиймэл дагуулын дохио хүлээн авах интервал, сек-ээр | 30 | 30 | 30 | 15 (<1 цаг), 30 (>1 цаг) |
Дохио хүлээн авах навигацийн хиймэл дагуулын өндрийн өнцөг |
5-10 |
15 |
15 |
15 |
PDOP зөвшөөрөгдөх хэмжээ | 4 | 4 | 5 | 5 |
Сүлжээнд хамрагдаж буй дээд ангийн сүлжээний цэг дээр тасралтгүй хэмжилт хийх |
тийм |
тийм |
тийм |
- |
Сүлжээний хяналтын хэмжилт хийх цэгийн тоо (хувиар) |
- |
20% |
15% |
- |
Нэг ээлжиийн хэмжилтилтэд антены өндөр хэмжих | - | хэмжилтийн эхэн ба төгсгөл бүрт | хэмжилтийн эхэн ба төгсгөл бүрт |
2 удаа |
Хэмжих цэгийн төвийн дугаарыг барлах | - | тийм | тийм | тийм |
4-р хүснэгт - Геодезийн С ангийн сүлжээний GNSS-ийн хэмжилтийн үргэлжлэх хугацаа
Хоёр давтамжийн GNSS-ийн хүлээн авагч | |||
Хэмжилтийн горим | Сүлжээний цэгүүдийн хоорондох зай, км | ||
5 км-ээс бага | 5-10 км | 10-20 км | |
Статик
| 1 цаг | 3 цаг | 4 цаг |
RTK
| Давтан хэмжилт > 45 минутаас их |
|
5-р хүснэгт - С ангийн сүлжээний зайнаас хамаарч хэмжилтийн үргэлжлэх хугацаа
Статик хэмжилт | |
Хоёр давтамжийн GNSS-ийн хүлээн авагч | 1 цаг + 20 мин км бүрт |
4.6. Хээрийн хэмжилтийн үнэлгээ, урьдчилсан боловсруулалт
Геодезийн сүлжээний GNSS-ийн хэмжилтийн түүхий өгөгдлийг хээрийн хэмжилтийн өгөгдлийн бүрэн байдал, чанар, уг өгөгдлийг цаашдын бодолтод ашиглаж болох эсэх, хэмжилтийн нарийвчлал техникийн шаардлагад нийцэж байгааг тогтоох, үнэлэх зорилгоор урьдчилан боловсруулалт хийнэ.
4.6.1. Хээрийн хэмжилтийн түүхий өгөгдлийн чанарын үнэлгээг доорх дарааллар хийнэ. Үүнд:
4.6.1.1. GNSS-ийн хэмжилт гүйцэтгэсний дараа хүлээн авагч бүрийн түүхий өгөгдлийг RINEX форматад хөрвүүлнэ. RINEX форматтай өгөгдлийг өгөгдлийн чанар шалгах програмаар[2] шалгана;
4.6.1.2. A-I, A-II зэргийн сүлжээний БАСС-ын 24 цагийн тасралтгүй хэмжилтийн өгөгдлийн МР1, МР2 утга 0.5 метрээс бага мөн бүрэн гүйцэд өгөгдөл нийт өгөгдлийн 95 хувиас их байх нөхцлийг хангасан үед урьдчилсан боловсруулалт хийнэ;
4.6.1.3. A, B, C ангийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийн МР1, МР2 утга 0.5 метрээс бага мөн бүрэн гүйцэд өгөгдөл нийт өгөгдлийн 75 хувиас их байх нөхцлийг хангасан үед урьдчилсан боловсруулалт хийнэ.
4.6.2. Хэмжилтийн урьдчилсан боловсруулалтыг дараах байдлаар гүйцэтгэнэ. Үүнд:
4.6.2.1. Хээрийн хэмжилтийн журналыг боловсруулж антены эгц босоо өндрийг ГХГЗЗГ-ын даргын тушаалаар баталсан "Антены фазын төв хүртэлх өндрийг тооцоолон бодох заавар"-ыг баримтлан бодно;
4.6.2.2. GNSS-ийн сүлжээний хэмжилтийн урьдчилсан боловсруулалт дараах үе шатаас бүрдэнэ. Үүнд:
а. A-I, A-II зэргийн сүлжээний хувьд 95%-аас их, A, B, C ангийн сүлжээний хувьд 75%-аас их чанартай RINEX форматтай өгөгдлийг сонгоно;
б. Хээрийн хэмжилтийн журнал боловсруулна;
в. Хэмжилт хийсэн цэгүүдийн жагсаалт үйлдэнэ. Жагсаалтад цэгийн нэр, дугаар, хэмжилт эхэлсэн болон дууссан огноо, цаг минут, антены төрөл, дугаар, хүлээн авагчийн төрөл, дугаар, антены эгц босоо зайг бодсон үр дүн, RINEX файлын нэрийг тусгана;
г. Атмосферийн файл (*ION)-ыг татаж авна;
д. Орбитийн файл (*CLK, *SP3, *ERP, *DCB)-ыг татаж авна;
е. *STA, *CRD файл үүсгэнэ;
ё. Хэмжилт хийсэн өдөрт харгалзах IGS-ийн станц болон AA-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын өгөгдлүүдийг татаж авна;
ж. Бэлтгэсэн мэдээллийг зааврын дагуу хавтас үүсгэн хадгална.
4.6.2.3. GNSS-ийн хэмжилтийн бүх өгөгдлийг нэг фирмийн програм ашиглан боловсруулж, орон зайн суурь шугамыг бодох, гарсан шугам болон бүх цэгийн солбицлын зөрөөнүүдийн ковариацын матрицын утгуудыг тооцоолдог байна;
4.6.2.4. Програмын нэр болон хувилбарыг тайланд тусгана;
4.6.2.5. 50 км-ээс урт суурь шугамын бодолтод навигацийн хиймэл дагуулын нарийвчлалтай тойрог зам SP3[3]-ийн мэдээг ашиглана;
4.6.2.6. Суурь шугамын бодолтод дан суурь шугамыг бодох аргачлалыг ашиглана;
4.6.2.7. Давтан хэмжсэн суурь шугамуудын уртын зөрөөгөөр сүлжээний дотоод нийцтэй байдал болон бүдүүлэг алдааг шалгана;
4.6.2.8. Гурвалжны ба полигоны битүүрэлтийн алдааг 6-р хүснэгтэд үзүүлсэн утгатай харьцуулж, хэмжилтийн чанарын шалгалт хийнэ;
4.6.2.9. Суурь шугамын алдааны утга, урт ба байрлалын хувьд А ангийн сүлжээнд (3мм + 1*10-7D)*К, В ангийн сүлжээнд (5мм + 1*10-7D)*К-аас тус тус ихгүй байна. Өндөржилтийн алдааны зөвшөөрөгдөх хэмжээ суурь шугамын алдааны утгаас 1.5 дахин их байна;
D-суурь шугамын урт, К=2 болно.
4.6.2.10. С ангийн сүлжээнд суурь шугамын алдааны утга, урт ба байрлалын хувьд (10мм + 2*10-7D)*К-аас ихгүй байна;
6-р хүснэгт - Геодезийн сүлжээний GNSS-ийн хэмжилтийн чанарын үндсэн шаардлага
Үндсэн шаардлага | Сүлжээний анги, зэрэг
| |||
АА-I, АА-II | А | В | С | |
Гурвалжны битүүрүүлэлтийн хамгийн их зөвшөөрөгдөх алдаа: хоорондоо хамааралгүй гурван суурь шугамын байрлал ба өндөр |
10 мм+1.8 х10-7 D 18 мм+2.4х10-7 D |
10 мм+3.5 х10-7 D 18 мм+7.0х10-7 D |
18 мм+3.5 х10-7 D 24 мм+7.0х10-7 D |
25 мм+5 х10-7 D 30 мм+7.0х10-7 D |
Хоорондоо хамааралтай хоёр суурь шугамын байрлал ба өндөр |
5мм+0.9 х10-7 D 9 мм+1.2х10-7 D |
5 мм+1.7 х10-7 D 9 мм+3.5х10-7 D |
9 мм+1.7 х10-7 D 12 мм+3.5х10-7 D |
15 мм+2 х10-7 D 20 мм+3.5х10-7 D |
Өөр хоорондоо хамааралтай гурван суурь шугамын байрлал ба өндөр |
3 мм+0.5 х10-7 D 5 мм+0.7х10-7 D |
3мм+1.0 х10-7 D 5мм+2.0х10-7 D |
5 мм+1.0 х10-7 D 7 мм+2.0х10-7 D |
10 мм+2.0 х10-7 D 10 мм+5,0х10-7 D |
N суурь шугамын L периметртэй полигоны зөвшөөрөгдөх алдаа |
|
|
4.6.2.11. Хэмжилтийн урьдчилсан боловсруулалтаар тодорхойлсон хэмжилт бүрийн геодезийн өндөржилтийн зөрөөгөөр антены өндөр хэмжилтийн чанарыг шалгана. Хэмжсэн болон суурь шугамын бодолтын үр дүнгээс гарсан антены өндрийн зөрөөний утга 3 мм-ээс ихгүй байна.
4.7. Геодезийн сүлжээний тэгшитгэн бодолт, чанарын үнэлгээ
4.7.1. AA-I, AA-II зэргийн БАСС-ын солбицлыг олон улсын болон бүс нутгийн БАСС-уудтай холбож тодорхойлно.
4.7.2. А, В, С ангийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийг дээд ангийн сүлжээний цэгт тулгуурлан ITRF солбицлын тогтолцоонд тэгшитгэн бодож цэгүүдийн солбицлыг тодорхойлно.
4.7.3. ITRF солбицлын тогтолцоонд тэгшитгэн бодсон солбицлын X, Y, Z утгуудыг батлагдсан геодезийн солбицол, өндөр, тусгагын тогтолцоонд шилжүүлнэ.
4.7.4. Тэгшитгэн бодоход 3 хэмжээсээр хамгийн бага квадратын аргаар боловсруулалт хийдэг програм ашиглана. Энэ програм нь тэгшитгэн бодсон солбицлын зөрөөний ковариацын матрицын утга гаргадаг байна.
4.7.5. Дан суурь шугам эсвэл өөр өөр ээлжийн хэмжилтийн суурь шугамууд, тэдгээрийн ковариацын мэдээллийг масштаблаж болохгүй.
4.7.6. Бага, бүрэн, жингийн хязгаарлалттай тэгшитгэн бодолтын аргуудаар геодезийн сүлжээ тэгшитгэн бодно. Үүнд:
Бага хязгаарлалттай тэгшитгэн бодолт
4.7.6.1. Сүлжээг нэг хатуу цэгт тулгуурлаж тэгшитгэн бодно;
4.7.6.2. Суурь шугамыг хэмжсэн болон тэгшитгэн бодсон уртын зөрөө нь 20 км-ээс ойр зайд 20мм + 3*10-7D, 20 км-ээс хол зайд 40мм + 2*10-7D хэмжээнээс тус тус хэтрэхгүй байна;
4.7.6.3. Зөрөөний ерөнхий хандлага ямар байгааг судлан, дүн шинжилгээ хийж, алдаатай суурь шугамыг хасна;
4.7.6.4. Хоорондоо холбогдсон бүх цэгүүдийн алдааны 95%-ийн харьцангуй үнэмшилт эллипсийн их хагас тэнхлэгийн утга нь 2см-ээс хэтрэхгүй байна;
Суурь шугам хасах
4.7.6.5. Сүлжээний тэгшитгэн бодолтоос хасаж байгаа суурь шугамыг ямар шалтгаанаар хасч байгаа үндэслэлийг тодорхой тайлбарлана. Алдаатай хэмжсэн суурь шугамыг тусгаарласнаас бусад тохиолдолд түүнийг агуулж байгаа ээлжийн хэмжилтийг бүхэлд нь тэгшитгэн бодолтоос хасна. Алдаатай суурь шугамыг хасаж тэгшитгэн бодсон сүлжээ нь бүх шаардлагуудыг хангасан байна;
Хяналтын баталгаажуулалт
4.7.6.6. Урьд байгуулсан байрлал, өндрийн сүлжээний нийцтэй, найдвартай байдал, нарийвчлалыг үнэлэх зорилгоор бага хязгаарлалттай тэгшитгэн бодолтоор тэгшитгэсэн утгуудыг урьд тодорхойлсон жагсаалтын утгатай харьцуулна. Хэрэв сүлжээний нэг эсвэл хэд хэдэн цэг нь тэдгээрийг бага хязгаарлалттай тэгшитгэн бодсонтой нийцтэй бус байвал уг цэгүүдийг эцсийн бүрэн хязгаарлалттай тэгшитгэн бодолтод хатуу цэг болгон ашиглаж болохгүй, харин тэдгээр цэгүүдийг жингийн хязгаарлалттай тэгшитгэн бодолтод хатуу цэг болгон ашигласан бол шалтгаан, үндэслэлийг тодорхой гаргаж өгнө. Аль ч тохиолдолд урьд байгуулсан сүлжээний цэгийг хатуу цэг болгон ашиглахад цэгийн тоо болон нарийвчлал нь 1-р хүснэгт, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцсэн байна;
Бүрэн хязгаарлалттай тэгшитгэн бодолт
4.7.6.7. Урьдчилсан тэгшитгэн бодолтоор шаардлага хангасан цэгүүдийн солбицлоос, улсын геодезийн дээд ангийн сүлжээний бүх цэгүүдийн X, Y, Z утгуудыг хатуу утга болгон тэгшитгэн бодно;
Жингийн хязгаарлалттай тэгшитгэн бодолт
4.7.6.8. Тулгуур болгож сонгосон цэгийн солбицол, тэдгээрийн алдааны ковариацын матрицын утгуудыг жингийн коэффициент болгон тэгшитгэн бодно;
4.7.6.9. Сүлжээний цэгийн байрлал, өндрийн эцсийн алдаа нь сүлжээний нарийвчлалын шаардлагыг хангах хүртэл буюу тэгшитгэн бодолтын дараах дисперсийн коэффициентийн утга 1-тэй тэнцтэл суурь шугамын ковариацын матрицыг дараалуулан ойртуулах аргаар бодно;
4.7.6.10. Хэрэв өөрөөр заагаагүй бол сүлжээний жингийн хязгаарлалттай тэгшитгэн бодолтыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
4.8. Геодезийн сүлжээний цэгийг триангуляци, өндрийн сүлжээний цэгтэй холбох хэмжилт
4.8.1. Геодезийн сүлжээний цэгийг триангуляци, өндрийн сүлжээний цэгтэй GNSS-ийн хэмжилтээр холболт хийхэд зайнаас хамаарах хэмжилтийг 7-р хүснэгтэд заасан хугацаагаар гүйцэтгэнэ. Холболтын хэмжилтийг 2-оос багагүй ээлжээр хийнэ.
4.8.2. А ба В ангийн сүлжээний цэгээс триангуляци, өндрийн сүлжээний цэг 10 км-ын дотор байвал геодезийн холболтын хэмжилтийг нэг давтамжтай навигацийн хүлээн авагчаар хийж болно.
4.8.3. Хэрэв А ба В ангийн сүлжээний цэгийг триангуляцийн сүлжээний цэгтэй давхцуулж, түүнийг өндрийн сүлжээний цэгтэй холбох бол холболтын хэмжилтийн үргэлжлэх хугацааг 7-р хүснэгтэд заасан хэмжээг 1.5 дахин ихэсгэнэ.
7-р хүснэгт - Холболтын хэмжилт хийх зай ба хугацаа
Холболтын хэмжилт хийх цэг хоорондын зай | Нэг хэмжилтийн ээлжийн үргэлжлэх хамгийн бага хугацаа |
1 км хүртэл | 1 цаг |
1- 5 км хүртэл | 1 цаг |
5-10 км | 2 цаг |
10 км-ээс их | 3 цаг |
4.8.4. Хэмжилт хийж байгаа цэгийн ойролцоо хэмжилтийн өгөгдлийн чанарт нөлөөлөх радио долгион үүсгэвэр, хиймэл дагуулын дохиог ойлгох болон хаах объект байвал холболт хийх цэгийн тоог нэмж, тулгуур цэг дээрх хэмжилтийн хугацааг уртасгана.
4.8.5. Холболтын хэмжилтийг 2 ээлжээр хийх ба хэмжилтийн ээлж хооронд антены өндрийг 10 см-ээс багагүй хэмжээгээр өөрчилж хэмжилтийг гүйцэтгэнэ.
5. Сүлжээний хэмжилт хийх тоног төхөөрөмж
5.1. Ерөнхий шаардлага
5.1.1. Улсын геодезийн АА, А, В, С ангийн сүлжээний цэгүүд дээр хэмжилт хийх хүлээн авагч нь багадаа хоёр давтамжийг хүлээн авах сувагтай байна.
5.1.2. GNSS-ийн хэмжилт хийх багаж дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
5.1.2.1. ашиглаж буй навигацийн хиймэл дагуулын кодолсон дохиог хоёр давтамжийн аль ч суваг дээр хүлээн авах боломжтой;
5.1.2.2. уг багажны хэмжил зүйн баталгаажуулалтаас дундаж квадрат алдааг илэрхийлэх томъёоны нэг дэх гишүүн нь үнэмлэхүй утгаараа 5 мм-ээс ихгүй байх;
5.1.2.3. хүлээн авагчийн антен нь геодезийн хавтгай эсвэл Choke Ring төрлийн байх;
5.1.2.4. хүлээн авагчийн антены кабелийн урт техникийн баримт бичигт заасан зөвшөөрөгдөх урттай байх;
5.1.2.5. хүлээн авагчийн мэдээлэл дамжуулах оролтын тоо, зайнаас болон автоматаар удирдах боломж, тэжээлийн эх үүсгэвэрийг тухайн хэмжилтийн ажилд сонгох боломжтой байх.
5.1.3. АА, А, В, С ангийн сүлжээний цэгүүдийг өндрийн сүлжээний цэгүүдтэй холбох хэмжилтийг гүйцэтгэхэд цэгүүд хоорондоо 10 км –ээс холгүй бол нэг давтамжийн хүлээн авагч хэрэглэж болох ба хэмжилтийн үргэлжлэх хугацааг хоёр давтамжийн хүлээн авагчаар хэмжих хугацаанаас 2 дахин ихэсгэнэ.
5.1.4. Хүлээн авагчид хэрэглэх тэжээлийн эх үүсгэвэр нь багадаа хэмжилтийн нэг ээлжийн үргэлжлэх хугацаанд цэнэгээ алдахгүй байна. Хэмжилтийн ажил гүйцэтгэхэд тэжээлийн нөөц эх үүсгэвэртэй байна.
5.2. Геодезийн сүлжээний хэмжилт хийх GNSS-ийн хүлээн авагчийн техникийн хяналт
5.2.1. Геодезийн сүлжээний хэмжилтийн ажилд хэрэглэх GNSS-ийн хүлээн авагч бүрт хэмжил зүйн баталгаажуулалтыг хийлгэсэн байна.
5.2.2. Геодезийн сүлжээний GNSS-ийн хэмжилтэд ашиглах багаж бүрт урьдчилж хяналтын хэмжилт хийж, антены фазын төвийн байрлалыг шалгасан байна.
5.2.3. Шинээр худалдан авсан болон ашиглалтын засвар үйлчилгээ хийсний дараа антен бүрт антены фазын төвийн байрлалыг шалгасан байна.
5.2.4. Антены фазын төвийн байрлалыг шалгах ажлыг Геодезийн хэмжил зүйн лабораторид хийнэ.
5.2.5. Хүлээн авагч бүрийг 2 хэсэгт хувааж, хоорондоо 100 м-ээс холгүй орших суурь цэг дээр хяналтын хэмжилт хийнэ.
5.2.6. Хэрэв хэмжилтийн ажилд олон төрлийн хүлээн авагч болон антен ашиглах бол төрөл бүрээс хэсэг бүрт оруулна. Хэсэг бүрт орсон хүлээн авагч, антеныг зөвхөн нэг цэг дээр ээлжлэн байрлуулж, 4 цагаас багагүй хугацаанд тасралтгүй хэмжилт хийнэ.
5.2.7. Хэрэв хэмжилтийн ажилд олон төрлийн антен ашиглах бол тэдгээрийн фазын төвийн байрлалыг тодорхойлох хяналтын хэмжилт хийнэ. Энэ тохиолдолд хэмжил зүйн шалгалтаар хамгийн бага антены фазын төвийн байрлалтай антеныг суурь болгон авч бусад антенуудад харьцуулалтын хэмжилт хийнэ.
5.2.8. Хяналтыг эдгээр хос антенаар дараалсан 2 өдрийн товлосон ижил цагт, 5 цагийн тасралтгүй хэмжилтийг 2 ээлжээр хийж гүйцэтгэнэ.
5.2.9. Хоёр дахь хэмжилт эхлэхийн өмнө антены байрлалыг солино. Антен байрлуулах цэг хоорондын зай 100 м-ээс холгүй байна.
5.2.10. Антен сольж байрлуулах үед төвлөрүүлэх алдаа нь 1мм-ээс ихгүй байна. Өдөр бүрийн хэмжилтийн дүнг хооронд нь харьцуулалт хийж, зөрөө нь байнгын шинж чанартай бол сүлжээний нарийвчлалд хэрхэн нөлөөлөхийг үнэлж, дүгнэлт гаргана.
5.2.11. Геодезийн сүлжээг улсын өндрийн сүлжээний цэгтэй холбох ажилд ашиглах GNSS-ийн антены фазын төвийн байрлалыг тодорхойлох хяналтын хэмжилтийг уг холболтын хэмжилтийн өмнө ба дараа хийнэ.
5.2.12. Хяналтын хэмжилтийн мэдээ хүлээн авах давтамж 15 секунд байна.
5.2.13. Хүлээн авагчийг шалгах, антены фазын төвийн байрлалыг тодорхойлох суурь цэгийг геодезийн хэмжил зүйн баталгаажуулалт хийх аргачлалын дагуу байгуулсан, хөрсний хөлдөлтийн гүнээс доош суулгасан байна.
5.2.14. Хяналтын хэмжилт ба шалгалт хийсэн багаж хэрэгсэл нь тухайн багаж хэрэгслийг зохион бүтээгч фирмийн болон тухайн сүлжээний нарийвчлалыг хангах хэмжээнд байгаа эсэхийг 3-р хүснэгтэд заасан үзүүлэлтээр тогтооно.
5.2.15. Геодезийн сүлжээний хэмжилтийн ажилд ашиглах GNSS-ийн хүлээн авагч нь 8-р хүснэгтэд үзүүлсэн үндсэн шаардлагыг хангасан байна.
8-р хүснэгт-Геодезийн хэмжилтэд ашиглах GNSS-ийн хүлээн авагчийн техникийн шаардлага
Хүлээн авагчийн төрөл | Ангилал | Сувгийн тоо | Долгион | Нарийвчлал |
Хоёр давтамжийн | I | 24 | L1 / L2 | 3 мм+1*10-6D |
Хоёр давтамжийн | II | 12 | L1 / L2 | 3-5 мм+1*10-6D |
Нэг давтамжийн | III | 9 | L1 | 10мм+2*10-6D |
6. Солбицлын эрин, эрин өөрчлөх хугацаа
Дэлхийн массын төв, эргэлтийн тэнхлэгийн чиглэл, эргэлтийн хурд нь дотоод бүтэц, царцдаст давхаргын динамик хөдөлгөөн, огторгуйн гараг эрхсийн нөлөөллөөс хамааран өөрчлөгдөж байдгаас гадна дэлхийн тектоник хавтангууд өөр хоорондоо харьцангуйгаар жигд бус шилжилт хөдөлгөөнд оршдог. Үүнээс шалтгаалан дэлхийн массын төв болон эргэлтийн тэнхлэгт тулгуурлан тодорхойлсон ITRF тогтолцоо нь цаг хугацааны туршид аажим боловч жигд бус шилжих хөдөлгөөн хийж байдаг. Энэхүү шилжилтийн хэмжээ ба чиглэлийн өөрчлөлтхугацааны туршид аажим болох үед IERS байгууллагаас ITRF тогтолцооны утгуудыг шинэчилж, ITRF тогтолцооны шинэ хувилбарыг зарладаг.
6.1. Солбицлын эрин
6.1.1. Хэвийн үед IERS-аас зарласан ITRF тогтолцоо болон түүнд хамаарах эринг авч ашиглана.
6.1.2. Олон улсад зарласан солбицлын эрин, ITRF тогтолцооны утгууд Монгол улсын нутаг дэвсгэрт тогтмол буюу хэвийн нийцтэй байгаа эсэхийг АА-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын өгөгдөлд улирал тутамд дүн шинжилгээ хийх замаар хянана.
6.2.1. Хүчтэй газар хөдлөлт эсвэл орчны бусад нөлөөнөөс шалтгаалан Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд царцдаст давхаргын шилжилтийн огцом өөрчлөлт гарсан тохиолдолд АА-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын өгөгдөлд дүн шинжилгээ хийж, шаардлагатай гэж үзвэл ашиглаж буй ITRF тогтолцооны утгууд болон солбицлын эринг өөрийн улсын нөхцөлд тохируулан шинэчилж ашиглах асуудлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлнэ.
6.2.2. IERS-аас солбицлын шинэ эрин, түүнд харгалзах ITRF тогтолцооны хувилбарыг зарласан үед түүний утгуудыг АА-I, AA-II зэргийн сүлжээний БАСС-ын өгөгдөлд хийсэн үр дүнтэй харьцуулан, эрин хоорондын хөрвүүлэлтийн 7 болон 14 параметрийн утгыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тодорхойлж, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
7. Геодезийн сүлжээнд вектор хурд тооцох
7.1.1. Батлагдсан эрин эхэлснээс хойших жил бүр, тогтсон өдөр AA-I, AA-II зэргийн БАСС-уудын тасралтгүй цуглуулсан өгөгдлийг ашиглан тэдгээрийн солбицлыг батлагдсан ITRF тогтолцоонд тэгшитгэн бодно.
7.1.2. Тухайн жилд тодорхойлсон солбицол болон өмнөх жилийн солбицол хоорондын зөрөөгөөр БАСС тус бүрийн жилийн шилжилтийн хэмжээ, шилжилтийн чиглэлийг илэрхийлэх вектор хурдыг м/жил нэгжээр тодорхойлно.
7.2. Вектор хурдыг ашиглан хөрвүүлэлт хийх
7.2.1. Цэгүүдийн солбицлыг хоёр тулгуур эриний хооронд хөрвүүлэх бол вектор хурдны утга ашиглахгүйгээр 7 параметрийн утга ашиглаж хөрвүүлэлт хийнэ.
7.2.2. Цэгүүдийн солбицлыг хэмжилт хийсэн өдрийн эринээс аль нэг тулгуур эринд эсвэл дурын эринд хөрвүүлэх бол тулгуур эриний 7 параметр утга, тэдгээрт харгалзах вектор хурднаас хамаарсан 7 параметр утга, нийт 14 параметрээр хөрвүүлэлт хийнэ.
8. Хүлээлгэн өгөх материалууд
Сүлжээ байгуулах ажлын эцсийн тайлан нь тухайн ажлыг бүрэн хэрэгжүүлж дуусгасныг үнэлэх мэдээллийг агуулсан байна. Хэмжилтийн түүхий өгөгдлийг дахин боловсруулахад хэрэглэх хангалттай мэдээллийг тайланд тусгана.
8.1. Тайлангийн бүтэц, агуулга
Тайланг доор дурдсан агуулгаар бичих бөгөөд дараах зүйлүүдийг тусгасан байна. Үүнд:
8.1.1. Доорх бүрдэл бүхий төслийн товч танилцуулга. Үүнд:
8.1.1.1. Төслийн зорилго, төсөл хэрэгжих байрлал, сүлжээний цэгүүдийн байрлал зэргийг тусгана;
8.1.1.2. Төслийн чанарын шалгалтын төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээг дэлгэрэнгүй тайлбарлаж оруулна;
8.1.1.3. Тулгарсан хүндрэл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайлбарыг тусгасан байна;
8.1.1.4. Сүлжээний цэгүүдийн байрлалыг харуулсан бүдүүвчийг хүлээлгэн өгнө. Уг бүдүүвч нь дараах зүйлийг агуулсан байна. Үүнд:
а. Төслийн талбай дахь хуучин сүлжээний бүх цэгүүд;
б. Шинээр байгуулсан сүлжээний бүх цэгүүд;
в. Хэмжсэн бүх суурь шугамууд, тэдгээрийн ээлжийн хэмжилтүүдийн бүрэн мэдээлэл;
г. Бүх ээлжинд хэмжсэн суурь шугамууд.
8.1.2. Хэмжилт хийсэн аргачлал
Ажлын талбайд хээрийн хэмжилт хийсэн аргачлалын тухай тайлбарыг тайланд хавсаргана. Дараах мэдээллүүдийг тусгасан байна. Үүнд:
а. Ашигласан тоног төхөөрөмжүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
б. Антены хэмжсэн өндрийг, цэгээс антены фазын төв хүртэлх босоо өндөрт шилжүүлэх аргачлал, утгууд гэх мэт хээрийн хэмжилтийн үед хэрэглэсэн холбогдох мэдээллүүд;
в. Хэмжилт хийсэн цэгийн нэр, хэмжилтийн түүхий өгөгдлийн файлын нэр, хэмжилтийн ээлж бүрийн эхэлсэн, дууссан цаг гэх мэт нэгдсэн мэдээллүүд болно.
8.1.3. GNSS-ийн өгөгдөл боловсруулсан аргачлал
GNSS-ийн өгөгдлийг хээрийн болон суурин боловсруулалт хийсэн, шалгасан талаарх дэлгэрэнгүй тайлбарыг тайланд оруулна. Дараах мэдээллүүдийг тусгасан байна. Үүнд:
а. Өгөгдөл боловсруулахад ашигласан програм, түүний хувилбарын дугаар, огноо;
б. Өгөгдөл боловсруулалтын хяналт болон хэрэглэсэн нөхцөлүүдийн талаарх дэлгэрэнгүй тайлбар;
г. Дагуулын орбитын мэдээ, тэдгээрийн эх сурвалж болон тулгуур эх өгөгдлүүдийн талаарх тайлбар;
д. Өгөгдөл боловсруулалтын явцад ашигласан хатуу цэг/БАСС-уудын жагсаалт;
е. Өгөгдлийг засварлах ажиллагааг хэрхэн гүйцэтгэсэн талаарх тайлбар болон холбогдох мэдээллүүд;
ё. Боловсруулалтад ашигласан цэнэгт мандал болон шим мандлын загварууд;
ж. Давтагдсан суурь шугамууд хоорондын зөрөө, тэдгээрийг үнэлсэн тухай тайлбар;
8.1.4. Тэгшитгэн бодолтын аргачлал ба дүн шинжилгээ
Сүлжээний тэгшитгэн бодолт, дүн шинжилгээ хийхэд ашигласан аргачлалуудын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг тайланд тусгана. Дараах мэдээллүүдийг тусгасан байна. Үүнд:
а. Тэгшитгэн бодолтод ашигласан програм, түүний хувилбарын дугаар, огноо;
б. Бага хязгаарлалттай тэгшитгэн бодолтын ковариацын матрицыг масштаблахад ашигласан утга;
в. Суурь шугамуудыг сүлжээний бодолтоос хассан үндэслэл;
г. Бага хязгаарлалттай тэгшитгэн бодолтод орсон, хоорондоо холбогдсон бүх цэгүүдийн 2 хэмжээст болон 1 хэмжээст 95%-ийн харьцангуй үнэмшилт бүсийн их хагас тэнхлэгийн утга, зөрөөнүүдийн дүн шинжилгээ, бүдүүлэг алдааны зөрөө;
д. Урьд байгуулсан сүлжээний нийцтэй, найдвартай байдал болон нарийвчлалын шинжилгээ;
е. Бүрэн хязгаарлалттай тэгшитгэн бодолтод орсон хоорондоо холбогдсон бүх цэгүүдийн 2 хэмжээст болон 1 хэмжээст 95%-ийн харьцангуй үнэмшилт бүсийн их хагас тэнхлэгийн утга, зөрөөнүүдийн дүн шинжилгээ, бүдүүлэг алдааны зөрөө;
ё. Сүлжээний бүрэн хязгаарлалттай тэгшитгэн бодолтоос гарсан нарийвчлалын ангилал.
8.1.5. Төслийн төгсгөлд хүлээлгэн өгөх материалууд
Бүх тоон өгөгдлийг CD/DVD/HDD дээр бичиж хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөх материалд дараах зүйлүүд орсон байна. Үүнд:
а. Тодорхой шошго болон тайлбар бүхий төслийн үед цуглуулсан хэмжилтийн бүх анхдагч (түүхий/raw) өгөгдөл буюу binary – R00, T02 г.м өргөтгөлтэй файл. RINEX v.2.0 эсвэл түүнээс дээш хувилбарын формат руу хөрвүүлсэн (ascii) файл байна;
б.Хээрийн хэмжилтийн үед үйлдсэн бүх бичиглэл (хээрийн тэмдэглэл, долгионы саадын бүдүүвч, багаж тэгшилсэн тухай тэмдэглэл г.м);
в. Шинээр суулгасан болон хуучин сүлжээний цэгүүдийн байнгын цэг, тэмдэгтийн хувийн хэрэг;
г. Хэмжилтийн ээлж болон суурь шугамаар индексжүүлсэн GNSS-ийн бүх суурь шугамын бодолтын тоон файлууд;
д. Хоёрдмол утга нь бодогдсон эсэх болон тэгшитгэн бодолтын чанарыг тодорхой харуулсан, суурь шугамын бодолтуудын нэгтгэсэн тоон ASCII файл;
е. Бага болон бүрэн хязгаарлалттай тэгшитгэн бодолтын өгөгдлийн файлууд тоон форматаар;
ё. Бага болон бүрэн хязгаарлалттай тэгшитгэн бодолтын үр дүнгийн файлууд тоон форматаар;
ж. Тэгшитгэн бодолтын эцсийн үр дүнгээр гарсан геодезийн (уртраг, өргөрөг, эллипсоидийн өндөр, ортометрийн өндөр бүхий) болон UTM тусгаг дахь цэгүүдийн солбицол бүхий жагсаалт тоон (ASCII) форматаар;
з. Эцсийн тайлан.
9. Геодезийн сүлжээ байгуулах ажлын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагаа
Геодезийн сүлжээ байгуулах ажлыг гүйцэтгэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан норм, дүрмийг мөрдөнө.
10. Ном зүй, ашигласан материал
- Ontario Specification for GPS Control Survey. Geomatics Office Ministry of Transfortation of Ontario St. Catharines and Provincial Georeferencing Ministry of Natural Resources Peterborough. June 2004.
- Guideline for Control Surveys by GNSS, Special Publication 1, version 2.1, Intergovernmental Committee on Surveying and Mapping (ICSM) Permanent Committee on Geodesy (PCG), Australia, 24 September 2014.
- Guideline for Continuously Operating Reference Stations, Special Publication 1, version 2.1, Intergovernmental Committee on Surveying and Mapping (ICSM) Permanent Committee on Geodesy (PCG), Australia, 24 September 2014.
- Geometric Geodetic Accuracy Standarts And Specifications For GPS Relative Positioning Techniques. Federal Geodetic Control Committee. Version 5.0. August 1.1989.
- Department of tne army. US Army Corps Engineers. Engineering and Design. Geodetic and control surveying. Manual № 1110-1-1004.1 jun 2002
- Основные положения о государственной геодезической сети Российской Федерации. ГКИНП-04-2000
- Инструкция по развитию съемочного обоснования и съемке ситуации и рельефа с применением глобальных навигационных спутниковых систем ГЛОНАСС и GPS. М., ЦНИИГАиК, 2002, 124 с.
А хавсралт
Геодезийн сүлжээний GNSS-ийн хэмжилтийн журналын загвар
Цэгийн нэр: Манлай хус.
Төвийн дугаар: -0235
Аймаг,сумын нэр: Өмнөговь, Манлай сум.
Трапецын дугаар: К-48-9
Хүлээн авагчийн төрөл –хоёр давтамжтай навигацийн геодезийн хүлээн авагч | Хэмжилтийн ээлж № 1 | Хэмжилтийн ээлж № 2 | ||||
Огноо | Эхэлсэн 2007.07.05 | Дууссан 2007.07.05 | Эхэлсэн 2007.07.05 | Дууссан 2007.07.05 | ||
Хэмжилт хийсэн цаг |
9.30 |
11.38 |
12.10 |
14.15 | ||
Антены өндөр (см-ээр) |
0.441 |
0.441 |
0.441 |
0.441 | ||
Зоовчийн өндөр | 1.103 | 1.104 | 1.214 | 1.213 | ||
Антены дугаар | № 0246 № 0246 | № 0246 № 0246 | ||||
Удирдлагын блокын дугаар | № 213560 | № 213560 | ||||
Агаарын температур |
20.50 С |
21.00 С |
21.20 С |
21.60 С | ||
Агаарын даралт- паскаль |
7658 |
7659 |
7700 |
7701 | ||
Агаарын чийгшил- %
|
53% |
53% |
55%
|
55% | ||
Хүлээн авагчийн төрөл, загварыг харуулсан гэрэл зураг | Антены төрөл, загварыг харуулсан гэрэл зураг | |||||
Хөрвүүлгийн элементийг тодорхойлсон байдал:
| Хэмжилтийн үеийн нэмэлт мэдээлэл: | |||||
Антены өндөр хэмжсэн зураг | А. Зоовч дээр суурилуулсан тохиолдол: 0.342 м- хүлээн авагчийн паспортаас авсан; 0.441 м- хүлээн авагчийн паспортаас авсан; 0.761 м- 1 дахь сезоны хэмжилт 0.890 м- 2 дахь сезоны хэмжилт | Б. Зоовч дээр суурилуулаагүй тохиолдол:
0.178 м- багажны тохиргооноос; 0.196 м- эхний хэмжилтээс; 0.,201 м- хоёр дахь хэмжилт | ||||
Хэмжилт хийсэн: __________________________________________________.
(Байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтны нэр)
Б хавсралт
Навигацийн хиймэл дагуулын үзэгдэлтийн диаграмм байгуулах хэмжилтийн загвар хүснэгт
Цэгийн нэр: | Улаан-Уул | Аймаг, сумын нэр: | Архангай, Хотонт |
Цэгийн солбицол (B,L): | 47-25-16.8, 102-43-24.3 | Цаг агаарын байдал: | Нартай, харагдалт сайн |
Цэгийн өндөр(м): | 1588.4 | Хаана хэмжсэн (доогуур зурах): | Газарт, Барилга дээр |
Багажны өндөр (м): | 1.53 | Хэмжсэн огноо: | 2020.05.18 |
№ | Хэвтээ чиглэл-Азимут (o) | Босоо өнцөг (o) | Тайлбар (саад эхлэх, саадын өндөр өөрчлөгдөх, саад дуусах г.м) |
1 | 0 | 0 |
|
2 | 10 | 0 |
|
3 | 20 | 0 |
|
4 | 28 | 32 | Барилга эхэлсэн |
5 | 35 | 35 | Барилга дууссан |
6 | 40 | 0 |
|
7 | 50 | 0 | Уул эхэлсэн |
8 | 53 | 16 | Уул |
9 | 58 | 20 | Уул |
10 | 66 | 35 | Уул |
11 | 78 | 18 | Уул |
12 | 82 | 0 | Уул дууссан |
13 | 90 | 0 |
|
. |
|
|
|
. |
|
|
|
. |
|
|
|
n | 350 | 0 |
|
Хэмжилт хийсэн:
__________________________________________________.
(Байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, ажилтны нэр, албан тушаал)
Жич: Дохио хаах саадын хэвтээ хавтгайгаас дээшх босоо өнцгийг хэвтээ чиглэлийн 10о тутамд цагийн зүүний дагуу хэмжих ба саад эхлэх, саадын өндөр огцом өөрчлөгдөх саад дуусах цэг бүрийн хэвтээ чиглэл, босоо өнцгийг бүхэл 1о-ийн хуваариар хэмжнэ.
Цэгийн солбицлыг секундын 0.1, ортометрийн өндрийг 0.1 м-ээр нарийвчилна.
В хавсралт
Навигацийн хиймэл дагуулын үзэгдэлтийн диаграмм байгуулах загвар
Цэгийн нэр: Улаан-Уул.
Аймаг,сумын нэр: Архангай, Хотонт сум.
Диаграмм байгуулсан:
__________________________________________________.
(Байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, ажилтны нэр, албан тушаал)
Огноо: ______________
Гарчиг
1.4. Нэр томъёоны тодорхойлолт, товчилсон үгийн тайлал
2. Улсын геодезийн сүлжээний зориулалт
3. Улсын геодезийн сүлжээний төрөл, ангилал, анги, зэрэг, тавигдах шаардлага
3.2. Улсын геодезийн тулгуур АА ангийн сүлжээ
3.3. Геодезийн А ангийн сүлжээ
3.4. Геодезийн В ангийн сүлжээ
3.5. Геодезийн C ангийн сүлжээ
4. Улсын Геодезийн сүлжээ байгуулах
4.1. Геодезийн сүлжээ төлөвлөх
4.2. Геодезийн сүлжээний судалгаа хийх
4.3. Геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийн хайгуул хийх
4.4. Геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийг газарт байгуулах
4.5. Геодезийн сүлжээний хээрийн хэмжилт, тавигдах шаардлага
4.6. Хээрийн хэмжилтийн үнэлгээ, урьдчилсан боловсруулалт
4.7. Геодезийн сүлжээний тэгшитгэн бодолт, чанарын үнэлгээ
4.8. Геодезийн сүлжээний цэгийг триангуляци, өндрийн сүлжээний цэгтэй холбох хэмжилт
5. Сүлжээний хэмжилт хийх тоног төхөөрөмж
5.2. Геодезийн сүлжээний хэмжилт хийх GNSS-ийн хүлээн авагчийн техникийн хяналт
6. Солбицлын эрин, эрин өөрчлөх хугацаа
7. Геодезийн сүлжээнд вектор хурд тооцох
7.2. Вектор хурдыг ашиглан хөрвүүлэлт хийх
8.1. Тайлангийн бүтэц, агуулга
9. Геодезийн сүлжээ байгуулах ажлын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагаа
1
[2] АНУ-ын UNAVCO судалгааны байгууллагын TEQC, ХБНГУ-ын BKG байгууллагын BNC, GFZ байгууллагын GFZRNX болон бусад GNSS төхөөрөмж үйлдвэрлэгчдийн боловсруулсан програмууд байдаг.
[3] sp3- IGS-ийн тооцоолсон навигацийн хиймэл дагуулуудын нарийвчлалтай тойрог замын мэдээг агуулсан файл.
Текст томруулах
A
A
A