- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 18.19 дэх хэсэг:
"18.19.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан үзүүлсэн үйлчилгээний төсөвт төвлөрүүлсэн орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг үндсэн болон дэмжих систем хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад зориулан төсвөөс санхүүжүүлнэ."
2/32 дугаар зүйлийн 32.1.20 дахь заалт:
"32.1.20.энэ хуулийн 321.1-д заасан чиг үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмж, чиглэл өгөх;"
3/321 дүгээр зүйл.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага:
"321 дүгээр зүйл.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага
321.1.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
321.1.1.хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, хүн, хуулийн этгээдэд хариу мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулах;
321.1.2.төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний талаар баталсан хууль тогтоомж, Засгийн газар болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэр, дүрэм, журмыг дагаж мөрдөх, хэрэгжилтийг зохион байгуулах;
321.1.3.өөрийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах;
321.1.4.төрөөс үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой асуудлаар хүн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
321.1.5.төрийн үйлчилгээ хүргэх ажлыг боловсронгуй болгох арга хэмжээг авах, бусад байгууллага, гадаад улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
321.1.6.хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, хариу мэдэгдэх үүрэг бүхий үндсэн болон бусад системтэй холбогдон ажиллах дэд системийг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах;
321.1.7.орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах;
321.1.8.гадаад улсын туршлагад үндэслэн төрийн үйлчилгээ хүргэх ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, харилцааны соёлыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, холбогдох бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
321.1.9.хуульд заасан бусад.
321.2.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг нь суурь мэдээллийн сан хариуцсан төрийн байгууллагаас бусад төрийн байгууллагын энэ хуулийн 321.1-д заасан чиг үүргийг хариуцан хэрэгжүүлнэ.
321.3.Энэ хуулийн 321.2-т заасан байгууллага нь орон нутагт салбар, нэгжгүй төрийн захиргааны болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын үйлчилгээг хариуцан хэрэгжүүлнэ.
321.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог баталж, нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн даргыг томилж, чөлөөлнө.
321.5.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь энэ хуулийн 321.4 дэх хэсэгт заасны дагуу баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан тус байгууллагад ажиллах албан хаагчдыг томилж, чөлөөлж, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн бүтэц, орон тоог батална.
321.6.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн дарга нь тус байгууллагад ажиллах албан хаагчдыг томилж, чөлөөлнө.
321.7.Энэ хуулийн 321.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж ажиллана.
321.8.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасгаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам болон үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.
321.9.Энэ хуулийн 321.1.1, 321.1.6, 321.1.8-д заасан зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж болно."
2 дугаар зүйл.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.20 дахь заалтын дугаарыг "32.1.21" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
