- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.19 дэх хэсэг:
"5.19.Хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын төлөвлөгөө, эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудас боловсруулах, батлах, эрсдэлийн ангилалд хамааруулахтай холбогдсон нийтлэг журам, аргачлалыг Засгийн газар батална."
2/53 дугаар зүйл:
"53 дугаар зүйл.Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт
53.1.Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хийнэ.
53.2.Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тухайн асуудлыг хариуцсан хяналт шалгалтын байгууллагууд хамтран гүйцэтгэж болно."
3/8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт:
"8.1.3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалтын чиг үүргийг гүйцэтгэх."
2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.12.5 дахь заалтын "төлөвлөгөөт бус" гэсний дараа ", урьдчилан сэргийлэх" гэж, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн "шалгуур, үзүүлэлтийг" гэсний дараа "тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг:
"3.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хийхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна."
2/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:
5.1.Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид "хяналт шалгалтын байгууллага" гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна.
3/51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг:
"51.1.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага эрсдэлийн үнэлгээг харгалзан дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
51.2.Засгийн газар энэ хуулийн 51.1-д заасан төлөвлөгөөг өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор батална."
4/9 дүгээр зүйл:
"9 дүгээр зүйл.Хяналт шалгалтын байгууллагын бүрэн эрх
9.1.Хяналт шалгалтын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих;
9.1.2.хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх;
9.1.3.хяналт шалгалт хэрэгжүүлэх доод шатны нэгж, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
9.1.4.хяналт шалгалтын мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
9.1.5.хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандарт, тэдгээрийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг судлан нэгтгэж, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй болгох саналаа төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
9.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
9.2.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 9.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.2.1.хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, хяналтын хуудсыг хууль тогтоомж болон энэ хуулийн 5.19-д заасан нийтлэг журамд нийцүүлэн батлах;
9.2.2.эрхэлсэн асуудлын хүрээнд хамаарах хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах;
9.2.3.хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандарт, тэдгээрийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг судлан нэгтгэж, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй болгох саналаа холбогдох байгууллагад хүргүүлж, жилд нэг удаа Засгийн газарт танилцуулах;
9.2.4.шаардлагатай бол хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих;
9.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
9.3.Энэ хуулийн 9.2.1-д заасан журам, заавар, хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж болон эрх зүйн бусад актын жагсаалт нь олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байна.
9.4.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг эрхлэх асуудлынх нь хүрээнд хамаарах төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагад шилжүүлж болно.
9.5.Хяналт шалгалтын байгууллага улсын болон орон нутгийн төсөвт орлого оруулах үүрэг хүлээхгүй."
5/10 дугаар зүйлийн 10.4-10.7 дахь хэсэг:
"10.4.Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ.
10.5.Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарч байгаа Засгийн газрын гишүүн Засгийн газраас баталсан журмын дагуу олгож, цуцална.
10.6.Хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийн дарга нь салбарын улсын ерөнхий байцаагч байна.
10.7.Хяналт шалгалтын байгууллагад улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана."
6/14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг:
"14.2.Улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг дээд шатны улсын байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно."
4 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид "мэргэжлийн хяналт" гэх/" гэснийг "хуульд заасан эрх бүхий байгууллагын хяналт шалгалт" гэж, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын болон" гэснийг "хяналт шалгалтын байгууллага," гэж, 5.18 дахь хэсгийн "хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд болон мэргэжлийн хяналтын төв байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороонд" гэснийг "эрх бүхий байгууллага, албан тушаалтанд" гэж, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн "54.1-д" гэснийг "55.1-д" гэж, мөн зүйлийн 54.3 дахь хэсгийн "54.2-т" гэснийг "55.2-т" гэж, мөн хэсгийн "мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хяналтын чиглэл бүрээр" гэснийг "тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийн "55.1-д" гэснийг "56.1-д" гэж, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "стандартчилал, хэмжил зүйн" гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "хяналт шалгалтын" гэж, 10 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 10.9 дэх хэсгийн "Мэргэжлийн хяналтын улсын" гэснийг "Улсын" гэж, 10.10 дахь хэсгийн "захиргааны тухайн хяналтын" гэснийг "холбогдох" гэж, 10.12 дахь хэсгийн "Улсын" гэснийг "Салбарын улсын" гэж, 51 дүгээр зүйлийн 51.2, 51.3, 51.4 дэх хэсгийн дугаарыг "51.3, 51.4, 51.5" гэж, 53, 54, 55 дугаар зүйлийн дугаарыг "54, 55, 56" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын байгууллага," гэснийг, 10 дугаар зүйлийн 10.13 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтын "байгаль орчны мэргэжлийн хяналтын" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3, 10.11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A