A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтарч" гэснийг "байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "улсын байцаагчид мэргэжлийн хяналтын байгууллага" гэснийг "улсын байцаагч" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР