- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн "байгууллага,мэргэжлийн хяналтын" гэснийг "асуудал эрхэлсэн" гэж, 25 дугаар зүйлийн 25.2.3 дахь заалтын "болон мэргэжлийн хяналтын" гэснийг ", хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын газарт" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгийн "байгууллага, мэргэжлийн хяналтын" гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын байгууллага," гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
