A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтын, 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх заалтын "мэргэжлийн хяналтын" гэснийг "холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн ", мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран" гэснийг хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР