A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журам батлах тухай /ЗХХАЭ №35 2022.12.09/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/379

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Номын сангийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг улс, орон нутгийн номын сангийн захирлууд, номын сангийн нэмэлт үйлчилгээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Наранцэцэг), Үндэсний номын сан (Б.Ичинхорлоо)-д тус тус даалгасугай.

САЙД Ч.НОМИН