- Нүүр
- Сайдын тушаал
- Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журам батлах тухай /ЗХХАЭ №35 2022.12.09/

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/379
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Номын сангийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг улс, орон нутгийн номын сангийн захирлууд, номын сангийн нэмэлт үйлчилгээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Наранцэцэг), Үндэсний номын сан (Б.Ичинхорлоо)-д тус тус даалгасугай.
САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
