- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ/Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журам батлах тухай/ - /ЗХХАЭ №35 2022.12.09/

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/442/А/489
Арвайхээр сум
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр хавсралтаар, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 2.Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (А.Энхбат)-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар (Г.Баясгалан), Мэргэжлийн хяналтын газар (С.Дуламсүрэн), Ус, цаг уур, орчны шинжилгээний төв (Ч.Чанцалдиймаа), Арвайхээр сумын Засаг дарга (Б.Ганбат)-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээллэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба (Ц.Үүрцайх), Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (Ч.Гүнсэнхорол)-т тус тус үүрэг болгосугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ИШДОРЖ
Текст томруулах
A
A
A
