A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын төв" гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.4.2 дахь заалтын "мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэж, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга" гэснийг "геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын төв" гэснийг "геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтын "мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны" гэснийг "геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 23.1.3 дахь заалтын "мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, мөн зүйлийн 23.3 дахь хэсгийн "Мэргэжлийн хяналтын төв" гэснийг "Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын "мэргэжлийн хяналтын төв байгууллагатай хамтран" гэснийг хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР