- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №35 2022.12.09/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2022 оны 10 дуаар сарын 17-ны өдөр
Дугаар А/424,А1353
Улаанбаатар хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, 2022 оны 223 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр хавсралтаар, тухайн бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Б.Баасандорж/, Цагдаагийн ерөнхий газар /Ж.Болд/, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба /Б.Алтанзул/, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч /З.Төмөртөмөө/-д тус тус үүрэг болгосугай.
3.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах газар /Г.Хонгорзул/-т болон дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
4.Энэ хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/322, А/780 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар А/651, 983
Улаанбаатар хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3, 15.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр, тухайн бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн Ерөнхий газар (Т.Сүхболд), Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар (Д.Мөнхбаатар), нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч (А.Амартүвшин)-д тус тус үүрэг болгосугай.
3.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хэвлэл мэдээллийн алба (Б.Батбаатар), Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Г.Баярцэцэг), дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/424, А/1353 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
