- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"73.3.Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно."
2 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 73.1.1-д заасан цолны албан тушаалын ангилал, зэрэглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, энэ" гэснийг "Энэ" гэж, 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 75.2-т зааснаас бусад цагдаагийн" гэснийг "Цагдаагийн" гэж, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтын "санаатай гэмт хэрэг" гэснийг "гэмт хэрэг" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1 дэх заалт, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2 дахь хэсэг, 87 дугаар зүйлийн 87.11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
