A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.13 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"7.1.13.хот байгуулалтын талаарх хууль тогтоомж, баримт бичиг, норм, дүрэм, хот, суурин газруудын инженерийн байгууламжийн ашиглалтад Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР