- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "мэргэжлийн" гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
