- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Авто замын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын" гэснийг "авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн "хууль, хяналтын" гэснийг "эрх бүхий" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
