A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "автотээврийн хяналт, шалгалтын асуудал эрхэлсэн төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын мэргэжлийн хяналтын алба" гэснийг "автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага" гэж, 20.4 дэх хэсгийн "хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт" гэснийг "хуульд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, 20.7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР