- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн "хүнсний хяналтыг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага /цаашид "хяналтын байгууллага" гэх/" гэснийг "хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хорио цээрийн хяналт шалгалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
