A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ОТГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 41

Буянт

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3. дахь заалтуудыг тус тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 сарын 01-нээс өдрөөс дагаж мөрдөж буйтай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай" 34 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 4193 дугаартай бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ж.Мөнхбат/-д даалгасугай.

ДАРГА С.БОЛОРОО