A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 08

Алтанбулаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Сумын газрын үнэлгээний зэрэглэл бүс, газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай" 17 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Элбэгжаргал/-д даалгасугай.

ДАРГА Ч.БАТМӨНХ